Э.Бат-Үүлийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.12.09/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Сануулахад, энэ удаагийн шүүх хурал нь Э.Бат-Үүл нарын 11 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх хурал бөгөөд тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулийн дагуу дуусах гэж байгаа гэдэг мэдээлэл байгаа юм.