“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох вэ?

384

Голомт банк таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд нийт 102 азтаныг тодруулж, супер шагналаар харилцагчдаа урамшуулахаар бэлдээд байна. “Витамин ₮” аян 2021.09.01-2021.12.31-нийг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд амжиж хуримтлал үүсгэн, сугалаанд оролцох боломжтой.
Та болон таны гэр бүлийг хуримтлалтай болгож, санхүүгийн дархлааг тань дэмжих “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох вэ?
1-р алхам: Голомт банкны салбараар үйлчлүүлэх эсвэл Интернэт банк, Смарт банк ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээх, орлого хийх, хугацаагаа сунгаснаар урамшуулалт аянд оролцоно.
2-р алхам: Хадгаламж нээлгэсэн мөнгөн дүн болон орлогын хэмжээнээс хамааран сугалааны эрх үүсэх ба таны сугалааны мэдээлэл хадгаламждаа орлого хийснээс хойш 2 өдрийн дараа SocialPay аппликэйшнд бүртгэгдэнэ. Та сугалааны эрхээ SocialPay аппликэйшний “Голомт-Лояалти” цэсээс шалгаарай.
Сугалааны эрх үүсэх нөхцөл:
  • Шинээр хадгаламж нээлгэсэн мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа
  • Хугацаатай хадгаламждаа хийсэн 100,000₮-ийн орлого тутамд 1 сугалаа
  • Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа олгоно.
3-р алхам: Долоо хоног бүрийн Баасан гарагт Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Ikon News фэйсбүүк хуудсуудад азтан шалгаруулах арга хэмжээг шууд дамжуулан хүргэнэ.
Харилцагч та Голомт банкны вэб хуудас эсвэл лавлах төвийн 1800-1646 дугаараас төгрөгийн, хугацаатай хадгаламж болон “Витамин ₮” аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn