Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээжээ

352
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулжээ.
Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд ойжуулалт хийсэн бол 50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгуулсан байна.
Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.
Түүнчлэн НИТХ-ын 17/9 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Ус сувгийн удирдах газар /УСУГ/-тай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Мах комбинатын гүний худгуудын ойролцоох 50 га талбайд мод тарьжээ. Ингэхдээ тухайн сав газартаа зонхилон ургадаг улиас, хайлаас, бургас гэсэн гурван төрлийн навчит мод тарьсан байна.
Эх сурвалж: НБОГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn