Монгол залуу маскаар ашиг олох гээд луйвардуулжээ

598
“Монголын иргэн их хэмжээний мөнгө залилуулсан хэргээр Цагдаагийн газарт хандлаа. Тэр амны хаалт авах гэж 100 мянган рубль шилжүүлсэн ч бараагаа аваагүй байна” гэж ОХУ-ын Москва хотын Цагдаагийн газраас мэдэгдлээ. Хохирогч өгсөн мэдүүлэгтээ “Монгол, Хятадад маск маш ховордсон тул амны хаалт хямд худалдан авч ашиг олохоор шийдсэн. Оросын сайт дээрээс маск бөөнөөр зарах зар олж аваад холбогдон, 100 мянган рубль (4 сая 100 мянга гаруй төгрөг) шилжүүлтэл бараа ирээгүй” гэж хэлсэн байна. Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусийн уршгаар Хятадаас гадна БНСУ, Японд амны хаалтын хомсдол үүсээд байгаа билээ.

М.Сугар-Эрдэнэ   
Эх сурвалж: Zindaa.mn  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn