НОК: Хүнсний дэлгүүр 07:00-22:00 цаг хүртэл ажиллана
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулах эрхийг хэвээр үлдээжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хүнсний худалдааг 07:00-22:00 цаг хүртэл явуулах захирамж гаргалаа. Нийтийн тээвэрт халдвар хамгааллын горимыг баримтлуулж, цагийн хуваарь энгийн горимоор явна. 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа.
Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй. Бага градустай согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг зөвшөөрснөөр сөрөг нөлөө ихэсвэл нийслэлийн Онцгой комиссоос арга хэмжээ авна" гэв.