Э.Бат-Эрдэнэ: Бид бүхэн хамгийн ил тод шударгаар тохирлыг явуулъя гэсэн зарчимтай бөгөөд манай сугалаа хамгийн хямд, хамгийн өндөр шагналын сантай

534

Бид бүхэн Үндэсний Сугалаат хөтөлбөрийг хэрэгжүүлэн санаачлагч, Монголд анхны эд хөрөнгийн хонжворт сугалаат эрх бүхий зөвшөөрөлтэй "Саятан Лото" ХХК-ийн үйл ажиллагааны талаар Саятан Лото компанийн гүйцэтгэх захирал Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Үндэсний сугалаа нь үүсэн байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд олон олон азтан шалгаруулж, үндэсний хэмжээний сугалаат хөтөлбөр болон хөгжиж иржээ. 

- Саятан лото ХХК үндэсний сугалаат хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-Манай компани нь 2019 онд байгуулагдаж тэр оныхоо долдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Сангийн Яамнаас анхны цахим ангиллын анхны “Эд мөнгөний хонжворт сугалаа”-ны зөвшөөрөл авсан. Улмаар төслөө хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад 2020 оны есдүгээр сараас идэвхтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

- Үндэсний сугалааны зорилго, зорилтоо тодорхойлбол?

-Манай улсад сугалаат хөтөлбөрийн зах зээл эмх замбараагүй мөн ямар нэгэн зөвшөөрөлгүй, дуртай нэгэн нь сугалаат хөтөлбөр зарлаж дүрэм журамгүй хууль бусаар явуулдаг.  Энэ нь эргээд иргэдэд хүндрэл учруулж, хулхидах тохиолдлууд ч бий.  Тиймээс манай компани анх төсөлөө боловсруулахдаа л олон нийтийг хамарсан ил тод, шударга, хамгийн хүртээмжтэй, хамгийн хямд үнэ бүхий сугалааг гаргах болно хэмээн зорьсон.

-  Иргэд хэдэн төгрөгөөр үндэсний сугалаанд оролцох боломжтой вэ? Нэг орсон хүн дахин орох боломжтой юу?

-Утас болон интернет холбоос ашиглаад хэн, хэдэн ч удаа орох боломжтой. Одоогоор иргэд маань манай сугалаат хөтөлбөрт хамрагдах гурван янзын хэлбэр байна. Аль ч хэлбэрээр оролцсон бай хэрэглэгч 8 оронтой тоогоор оролцох болно.

Эхний хэлбэр нь Facebook-н хэрэглэгч бүртээ зориулж FB Рage хуудасны чатаараа 3 сугалаа үнэгүй үндсэн сугалаанд бүртгэж авах бонус зарласан байгаа.

Хоёрдугаарт Facebook-н Live шууд нэвтрүүлгийн нэмэлт урамшууллын сугалаа гаргасан байгаа. Тохирол нь өдөр бүрийн 21:00 цагт Facebook-ийн шууд Live нэвтрүүлгээр явагддаг бөгөөд сугалаанд оролцогч нь хүссэн цагтаа 5000₮ дансруу шилжүүлэхдээ гүйлгээний утган дээрээ утасны дугаар, дээр нь нэмээд 3ш 8 оронтой тоогоо бичиж илгээснээр нийт 4ш сугалааны эрхтэйгээр оролцох боломжтой болж байна гэсэн үг. Мөн энэ Live-н сугалаанд оролцсон сугалаа нь давхар Үндсэн сугалаанд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Сугалаанд оролцох гурав дахь хэлбэр нь үндсэн сугалаанд оролцогч нь Манай 1900-0000 гэсэн манай тусгай дугаарт холбогдон хэдэн ч 8 оронтой тоо бүртгүүлэх боломжтой байгаа.

 Ер нь Манай сугалаа нь Хэрэглэгч mа сугалааны кодоо өөрөө зохиогоод явуул, бид хамгийн ил тод шударгаар тохирлыг явуулъя гэсэн зарчимтай...

-  Азтан болох магадлал хэр өндөр вэ?

Азтан болох магадлалын хувьд үндсэн сугалаат хөтөлбөрийн оролцогчдын хамрах хүрээ тоо их байхыг шаарддаг учир сугалаанд оролцогчдын тооноос нэлээн хамааралтай гэж ойлгож болно. Тиймээс бид сугалаанд оролцох хэлбэрийг олон янзаар хэрхэн явуулж болох тухай санал бодлоо солилцон ажиллаж байгаа. Харин хөл хорионы үеэр манай байгууллагын зүгээс нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад хүндрэл бэрхшээл учирч байна.

Харин манай Facebook-н шууд Live нэвтрүүлгийн азтан болох боломж нь арай илүү гэж ойлгож болно. Оролцогчдын тоо ихсэх тусам олон азтан тодрох болно. Тэгэхээр бид илүү олон азтан тодруулахын тулд өөр арга замуудыг судалж, хэрэгжүүлж байна.

- Иргэд үндэсний сугалаанд оролцсоноор ямар боломж нээгдэх вэ?

Мэдээж янз бүрийн хэлбэрээр сугалаанд хамрагдсанаар азтан болох боломжууд ихсэх болно.  Үүний зэрэгцээгээр хүн бүр өдөр тутмын хэрэгцээгээр худалдан авсан и-баримтын  сугалааны дугаарыг бүртгүүлэх боломжтойгоороо онцлог давуу талтай байгаа. Нэг ёсондоо и-баримтын сугалааны өгөөжийг давхар нэмэгдүүлэх зорилготой гэдгээрээ илүү өргөн хүрээг хамрах боломжтой. Ингэснээр иргэд и-баримтаас бэлэн мөнгөний хонжворт оролцохоос гадна “Үндэсний сугалаа”-нд оролцох боломж нээгдэж байгаа юм.

- Иргэд үндэсний сугалаанд оролцох хамгийн том шалгаан нь таны хувьд юу гэж бодож байна вэ?

-Мэдээж саяны хэлдэг өдөр тутмын хэрэгцээгээ авсан и-баримтынхаа өгөөжийг давхар нэмэгдүүлэх. Иргэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авна, худалдан авсан баримтаараа давхар, давхар хонжворт оролцоно. Үүнийхээ хэрээр манай сугалаат хөтөлбөрт оролцсон оролцогчид өдрөөс өдөрт нэмэгдэх болно.

- Үндэсний сугалааны хамгийн том шагналын сан юу вэ?

Одоогийн байдлаар манай хамгийн том шагналын сан нь  19сая төгрөг байгаа. Цаашид оролцогчдын тооноос хамаарч шагнал маань дахин дахин нэмэгдэх бүрэн боломжтой.

-  Саятан лото ХХК бусад сугалаат хөтөлбөрүүдээс онцлог давуу талаа дурдвал?

Бусад сугалаат хөтөлбөрүүдийг бодвол хамгийн хямд, хүртээмжтэй, сугалааныхаа кодыг оролцогч өөрөө зохиодог, хамгийн ил тодоор шударгаар санамсаргүй аргыг ашигладаг.  Бөмбөлгийн машинаар тохирлоо явуулдаг зэрэг давуу талуудтай. Бөмбөлгийн машин ашиглах нь шударга бөгөөд иргэдийн хувьд ч ямар нэгэн эргэлзээ төрүүлдэггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцох боломжийг хангаснаараа давуу талтай юм. Жишээ нь харааны бэрхшээлтэй бол зөвхөн утсаар ярих, аль эсвэл сонсголын бэрхшээлтэй бол гүйлгээ хийх эсвэл цахим хуулас ашиглан оролцох боломжтой юмаа.

-  Саятан лото компаниас өөр эд хөрөнгийн хонжворт сугалааны эрхтэй хэд орчим байгууллага байдаг вэ?

Одоогоор манайхаас гадна идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг зөвшөөрөлтэй ААН байгаа.

- Танай байгууллагын хэтийн зорилго?

Эд мөнгөний хонжворт сугалааг хууль дүрмийн дагуу цэвэр зах зээлийн журмаар хөгжүүлэх нь Саятан Лото ХХК-ийн хэтийн зорилго юм.

- Одоогоор ямар ямар төрлийн сугалааг зохион байгуулж байна вэ? /бэлэн мөнгө, эд хөрөнгө, эдлэл хэрэгсэл, автомашин гэх мэт/

Манай байгууллагын зүгээс сугалаанд оролцсон хүмүүстээ ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй байх тал дээр санаа тавьдаг. Автомашин болон бусад хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүний азтан шалгаруулахад азтан болсон оролцогч маань хувь хүний гэнэтийн ашгийн татвар 40 хүртэлх хувийг улсад төлөх шаардлага үүсч хэрэглэгчдэд дарамт учирдаг болохоор хөөсөрсөн үнэ цэнэтэй  биет шагналыг аль болох олгохгүй байхаар зохицуулагдсан. Тиймээс бэлэн мөнгө голчлон олгодог байгаа.

-  Саятан Лото компанийн зүгээс нийгэмд чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эсвэл нэгдэж байсан уу?

Бид бүхэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр сар болж байгаа учир одоохондоо нийгэмд чиглэсэн акц зохион байгуулж хараахан амжаагүй явна. Цаашид мэдээж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ТББ байгуулах замаар сайн үйлсийн аян зохиох төсөл төлөвлөгөөгөө гаргаад явах болно.

- Баярлалаа. Ажлын амжилт хүсэе 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn