Сэрэмжлүүлэг: Хоёр өдрийн дотор зам тээврийн ослоор 5 хүн амиа алджээ

520
 Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-нд нийт 574 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага байжээ.
Ослын улмаас 7 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
 Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
-  Мөргөлдөх хэлбэрээр-1
-  Онхолдох хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн  байна.
  Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон.
2020.10.31-ний өдөр 21.21-ийн орчимд Төв аймаг Баянчандмань сум 1-р багийн нутаг /сумын төвөөс зүүн тийш 2 км/-т асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэй, М-г мөргөж амь насыг хохироосон.
2020.11.01-ний өдөр 08.56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сум Баян-Өндөр баг “Таван толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй Б-н амь хохирсон.
2020.11.02-ны өдрийн 00.28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.11.01-ний өдөр 14.35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сум 3-р баг “Сайхан булгийн дэнж” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 24 км/ шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй, Г-н амь насыг хохироосон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Иймд эолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд ор
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn