Цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 17-ноос хойш бүртгэнэ

542


Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Тиймээс энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэхгүй аж.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар амжилттай зохион байгууллаа. Харин энэ жил нийслэлийн хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй. Тиймээс тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа. Наймдугаар сарын 17 гэхэд цэцэрлэгүүд хяналтын тоогоо гаргана. Үүний дараа бүртгэл хийнэ" гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn