#ДархлаагааДэмжье

548

Найз маань өнөөдөр над руу залгаад жигтэйхэн баярлачихсан, “Жилийн өмнө чамтай яриад нээлгэж байсан хуримтлалын хугацаа дуусаад, хуримтлуулсан мөнгөө, дээрээс нь банкнаас нэмж бодсон хүү, урамшуулал авлаа. Одоо энэ мөнгөнийхөө багахан хэсгийг нь хүссэн зүйлдээ зарцуулаад үлдсэнийг нь буцаагаад хуримтлалдаа хийнэ ээ. Миний хуримтлуулсан мөнгө зарим хүнийхтэй харьцуулахад тийм ч их биш болох ч, ямар ч үед санхүүгийн хувьд айх аюулгүй, баталгаатай мэдрэмж төрүүлж, гэнэтийн хэрэгцээ гарсан ч мөнгөгүй яана аа, хэнээс зээлэх вэ гэх айдасгүй сэтгэл ч тайван амгалан байдаг болсон” гээд л хуримтлалынхаа ач тусын тухай ярьж гарлаа.  
 
Одоогоос жил гаруйн өмнө “Зэрэг хуримтлал нээе. Чи бид хоёр шиг 30 гарч байж хуримтлалгүй хүн гэж байдаггүй юм байна.” гэж хэлж байсныг нь маш тод санаж байна. Тэгэхэд нь би найзтайгаа хуримтлал нээхийн оронд машинаа томруулж, өөртөө болон гэр бүлийнхэндээ хүссэн үедээ зарцуулалт хийж байхыг илүүд үзсэн юм. Сар бүр тогтмол, бас ч гэж боломжийн цалинтай надад хуримтлал нээх шаардлагагүй мэт санагдаж байв.
 
Эргээд харахад найз маань жилийн дотор 2,400,000 төгрөг хуримтлуулж, үүн дээр нь банк нэмж 253,000 төгрөгийн хүү, урамшуулал олгосноор 2,653,000 төгрөгтэй болжээ. Нөхөр нь мөн зэрэг хуримтлуулж эхэлсэн тул тэд нийлээд 5,306,000 төгрөгийн хуримтлалтай болж чадсан байна.
 
Яг л надтай ижил хэмжээний цалинтай ажил эрхэлдэг ч, их бага гэж гололгүй гол нь тууштай хуримтлуулжээ.
 
Харин миний хувьд нөхцөл байдал тэднийхээс өөрөөр эргэсэн юм. Дээр дурдсанчлан боломжийн цалиндаа найдаад машинаа томруулчихаад байсан үед байгууллагын маань нөхцөл байдалд хүндрэл учирсан нь хувийн санхүүд минь нөлөөлж, төсөөлж байгаагүй хүндрэлүүдтэй учрах нь тэр. Тэр үед л хадгалж, хуримтлуулж байгаагүйдээ, санхүүгийн буруу шийдвэрүүдийг гаргаж байсандаа хамгийн ихээр харамсаж билээ. Хэрвээ би хуримтлалтай байсан бол гэнэтийн санхүүгийн эрсдэлийг төвөггүйхэн даваад гарчих байлаа...
 
3 сарын дараагаас байгууллагын үйл ажиллагаа эргэн хэвийн болоход санхүүгийн шийдвэр гаргах хандлага минь огт өөр болсон юм. Цалин буунгуут мэдээж хуваарьт зээлээ төлнө, харин дараа нь шууд л гар утсаараа хуримтлал нээгээд хуримтлуулж эхэлсэн дээ. Хуримтлал хийхэд орлогын их, бага, зээлтэй, зээлгүй огт хамаагүй байдгийг одоо л ойлгож, бас энэ тухай, ач холбогдлынх нь тухай хүн бүр мэдэж, хэрэгжүүлээсэй гэж хүссэндээ энэ тухай хуваалцлаа.
 
Бид шаардлагатай витаминуудыг хэрэглэж, амьдралын зөв хэмнэлийг хэвшил болгосноор эрүүл байдагтай агаар нэгэн, хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлаагаа дэмжиж, ямар ч хүнд сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг ажээ. Тиймээс ирээдүйн ямар ч үед бэлтгэлгэлтэй байхын тулд өдөр тутмын амьдралдаа санхүүгийн сахилга баттай байж, хуримтлалаар дархлаагаа дэмжихийг уриалж байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn