Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

519

Туул голд нэг хүн усанд осолдож, амь насаа алджээ. Тодруулбал, уг дуудлага мэдээлэл өчигдөр буюу долдугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Одоогоор усанд осолдсон иргэний тухай мэдээллийг өгөх боломжгүй гэж НОБГ-аас мэдээллээ. 
Статистик мэдээллээр баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 10 хүн усны ослоор амь насаа алддаг  байна. Усны ослоор нас барагсдын 90 орчим хувь нь эрчүүд ба 18-35 хүртэлх насны залуус байдаг аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол нуурын эрэг дагуу амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжээ алдаж болохгүйг сэрэмжлүүлсээр байгаа юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn