Х.Нямбаатар: 2000-аад оны "шар такси" компанийн өр авлага Голомт банканд өнөөдрийг хүртэл байдаг

217


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг Хангарьд ордонд болж байна.
Тус хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга удахгүй такси үйлчилгээтэй холбоотой тендер зарлагдана хэмээн ярьсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр ямар учиртай тендер талаар тодруулсан юм. 
Хариуд нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Би зөвлөх үйлчилгээ авна гэсэн. Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх талаар яриагүй. Нийслэл таксины үйлчилгээ эрхлэхгүй.
Хувийн секторуудын дунд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт, таксины парк шинэчлэлттэй холбоотой нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлэх цогц тендер зарлана. 
Мөн тендерт шалгарсан ААН, байгууллагууд тус сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг, таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авна. 
2000-аад оны эхэн үед "шар такси" парк шинэчлэл хийж, Улаанбаатар такси үйлчилгээнд явж байсан. Харамсалтай нь тарифын бодлого бусад дэмжлэг үзүүлэхгүй явсаар дараагийн парк шинэчлэлт хийгдээгүй. 
Мөн өнөөдрийн хүртэл Голомт банканд тэр үеийн "шар такси"-ны компанийн өр авлага үлдсэн байдаг гэж би сонссон. Аливаа юмыг зах зээлийн жамаар явуулах, бодлогын дэмжлэг үзүүлэх замаар парк шинэчлэлт хийж байгаа" хэмээн ярив. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn