Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг яагаад хөвгүүдэд хийнэ гэж...?

156

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад ихэвчлэн тохиолддог байна.
Энэ хорт хавдраар 35-39 насныхан гол төлөв өвчилж байгаа тул манай улс  урьдчилан сэргийлэх зорилгоор 11 настай бүх хүүхдэд вакцин хийх тухай хуульдаа хүртэл тусгаад өгчихлөө.
Үндэсний хэмжээнд, товлолт вакцинд хамруулахаар ийнхүү тусгаж өгсөн нь  Монгол Улсын хүн ам, тэр тусмаа нөхөн үржихүйн насныхны эрүүл мэндэд анхаарч буй явдал юм.
Нөгөөтэйгүүр умайн хүзүүний хорт хавдар сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа учраас вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй бөгөөд охид гэлтгүй 11 нас хүрсэн хөвгүүдийг ч хавдрын эсрэг вакцинд хамрагдуулахаар хуульд тусгасан нь олны анхаарлыг татаж байгаа.
Тэгвэл яагаад хөвгүүдэд энэ вакциныг хийх болсон бэ гэхээр хөвгүүд насанд хүрээд умайн хүзүүний хорт хавдрын тээгч болох эрсдэл өндөр байдаг нь олон удаагийн судалгааны явцад тогтоогдсон байна.
Умайн хүзүүний хорт эсрэг вакциныг  урьдчилан сэргийлэх зорилгоор  9-13 насны охидод сайн дурын үндсэн дээр хийдэг байсан үе бий. Тухай үед  жилдээ 1000  орчим  хүүхэд хамрагддаг байсан нь хангалтгүй тоо юм. Иймд хуулиараа зохицуулж өгч буй юм.
Мэдээж шинээр хийж эхэлж буй ажил бүхнийг эсрэгцэж шүүмжлэх нь бий. Тэгвэл мэдлэг мэдээлэл хомсоос болж ийнхүү шүүмжлэл гардаг гэдгийг ч бас хэрэх хэрэгтэй байх.
Тиймээс ДЭМБ-аас аль эрт хэрэгжүүлж эхэлсэн “Умайн хүзүүний хорт хавдар”-ын эсрэг вакциныг үр хүүхдийнхээ ирээдүйг боддог хүн бүр хийлгэцгээе. Тэгээд ч таны хүү, охин бол таны үргэлжлэл бөгөөд  тэд эрүүл саруул байж гэмээнэ таны удам угсаа ч бас ариун нандин байна шүү дээ.

https://erennews.mn/article/63641
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn