"Новичок" хэмээх хорт бодисыг Навальныгийн биеэс нь арилах хүртэл нууж байна гэж мэдэгджээ

167

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэж байгаа ч дэлхий нийт түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгасаар байгаа юм.
Түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа мөн түүний үхлийн талаар Оросын эрх баригчдын зүгээс ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Түүний цогцос хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд цогцос хүлээн авах ар гэрийнх нь ажиллагааг Оросын эрх баригчид удаа дараа зогсоосон  байна. Өчигдөр гадаадын зарим хэвлэлд дурдсанаар Алексей Навальныгийн цогсыг химийн шинжилгээнд оруулсны дараа тодруулбал 14 хоногийн дараа ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр болсон гэжээ. Мөн талийгаачийн эхнэр Юлия Навальная өчигдөр буюу даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нөхрийг нь  хөнөөн, нуусан хэмээн шууд буруутгасан ба түүний цогцсыг Новичок хэмээх хорт бодисыг биеэс нь арилах  хүртэл нууж байна” гэж мэдэгджээ. 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ ОХУ-ын 32  хотод өрнөж, цагдаа нар иргэдийг хүчээр тарааж байгаа талаарх мэдээлэл цацагдсан. Тухайлбал, тус арга хэмжээнд оролцсон 350 гаруй хүнийг саатуулсан ба Санкт-Петербургт л гэхэд 154 хүнийг 14 хүртэлх хоног хорих ялаар шийтгээд байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn