Сурагчдын амралтыг урагшуулах шийдвэр гараагүй гэв

214
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад,  "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэрийг гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоногоор сурагчдын амралтын урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн" гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болсон билээ.
  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn