Байден: Украины дайн, Ойрхи Дорнодын сөргөлдөөн дэлхий нийтэд дэвшил авчирна

182

"Украины дайн болон Ойрхи Дорнодын сөргөлдөөн асар их дэвшилд хүргэнэ" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Washington Post сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.  Өнөөгийн  хямралуудыг шийдэхэд АНУ-ын сонгууль маш чухал бөгөөд улс орны ирээдүйг хэдэн арван жилээр  тодорхойлох боломжтой хэмээн тэрээр үзэж буй.
"Украин, Израил, Газын зурвас шиг дэлхий дээр олон газарт хүчирхийлэл, зовлон зүдгүүр дүүрэн байна. Гэсэн хэдий ч гүн гүнзгий эмгэнэлт явдлуудаас ихээхэн ахиц дэвшил гарч болно гэдгийг түүх бидэнд сургадаг. Илүү их итгэл найдвар, илүү эрх чөлөө, бага хилэгнэл, гомдол, дайн. Ирээдүй рүү чиглэсэн бидний алхам бүр илүү аюулгүй дэлхий, илүү аюулгүй АНУ-ыг бүтээхэд чиглэсэн" хэмээн Байден бичжээ .
Цагаан ордны эзний хэлснээр, АНУ эдгээр зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх ёстой. Түүний засаг захиргаа ийм стратегийг зөвхөн Ойрхи Дорнод, Европт төдийгүй дэлхий даяар хэрэгжүүлэхийн төлөө байна гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn