Тэр эргэж ирэх нь үү

323

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сэнтийгээс буусан ч зарга үүсгэн шүүх, хуулийн байгууллагаар явсаар байгаа Д.Очирбат гэгчийг буцаан томилох тухай бор шувууд жиргээд эхэлчхэж.
Түүнийг албан тушаалаас нь буулгасан шалтгаан нь “Төсвийн 10 сая төгрөгөөр хувийнхаа  автомашиныг засуулсан” гэх асуудал бөгөөд тухайн үеийн сайд Д.Сарангэрэл  Засгийн газрын хуралдаанд санал оруулснаар ажлаас нь чөлөөлж байв.
2016 онд томилогдсон тэрбээр 2018 онд ийнхүү чөлөөлөгдөхөд  түүний залгамж нь Ковидын хулийн дагуу түр томилгоогоор орж ирсэн Ц.Эрдэмбилэг гэгч байв.
Харин Ц.Эрдэмбилэгийг  хуулийн дагуу чөлөөлөгдөхөд оронд нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр ор суусан.
Гэтэл одоо 3 шатны шүхээр ялалт байгуулсан  Д.Очирбат  ажилдаа орохоор яарч эрхэм гишүүний эхнэр хэрхэх нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ бор шувуудын жиргэж буйгаар тэрбээр ТНБД-ын албан тушаалаасаа буухдаа “Би эргэж ирнэ...” гэж шүд зуусан гэх бөгөөд ийнхүү хууль шүүхийн байгууллагуудаар явсаар хэлсэн амандаа хүрч буй бололтой.
Харин тус яамныхны зүгээс  “тэр эргэж ирэх нь үү. Дахиад 10 саяыг тонших нь уу...” гэсэн өнгө аястай зүйл ярьж  билээ шүү.

https://erennews.mn/article/60215
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn