Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

474
Шинэ төрлийн “коронавирус”-ийн хөл хорионы үед швейцар цагны экспорт дөрөвдүгээр сард 81 хувиар буурч, 310 сая ам.доллар болсныг Швейцарын цаг үйлдвэрлэлийн холбоо тайлагналаа. Энэ нь сүүлийн 20-иод жилийн хамгийн тааруу үзүүлэлт болж байна.
"COVID-19" цар тахлын улмаас үйлдвэрүүд зогсож, дэлгүүрүүд хаалгаа барьж, аялал жуулчлал зогсоод байгаа тул 2020 он хүндхэн байх төлөвтэй гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Цагны зах зээл дэх энэ хямрал гурван жил үргэлжилж магадгүй гэж “Richemont” компанийн захирал анхааруулжээ.

Т.Хулантахь
Эх сурвалж: isee.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn