Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч бусдаас шалтгаангүй мөнгө нэхэж, биед нь ХАЛДЖЭЭ
Өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Э ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа бусдын биед халдаж, мөнгө нэхжээ. Тодруулбал, хохирогч иргэний мэдээлснээр хажуу айлдаа гомдол гаргаж, дуудлага өгсөн иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулж, улмаар суллахдаа хувийн автомашиндаа суулган дарамталж, ёс бусаар харьцсан байна. Түүнчлэн гэр бүлийнхээ хүнийг удаа дараа ёс бус хэллэгээр дарамталж, хохирогч иргэнийг “100 мянган төгрөг олж ир, үгүй бол би чамайг яаж ч чадах хүн шүү” гэх мэтээр сүрдүүлэн, толгойн тус газарт нь хоёр удаа цохиж гэмтээжээ. Одоогоор хохирогч гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага болон хүний эрхийн комиссд хандсан байна.