Насны хишиг энэ сарын 13-аас дансанд орж эхэлнэ
2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ. Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм. Харин хүүхдийн мөнгө болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ноос өгөх хуваарьтай байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон билээ.