"Хүчит Шонхор" захыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огцом ихэсчээ

427

Коронавируст халдварын тархалт эрчимжсэн тул Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтооно. Иймд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. 

Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж байгаа тул аль болох худалдааны төвийг зорихгүй байхад анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn