С.Баярцогтод 4.8, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн хорих ял тус тус оноолоо
С.Баярцогт нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж дууслаа. Шүүхийн шийдвэрээр С.Баярцогтод 10 жилийн ялаас 4,8 жилийн хорих ял, Д.Ганболдод 4 жилээс 1.3 жилийн хорих ял, Б.Бямбасайханд 4 жилийн ялаас 1.3 жилийн хорих ял, Б.Ариунсанд 1.6 жилээс 1 жилийн хорих ял, Б.Бадралд 1,6 жилээс 1 жилийн хорих ял болгож тус тус бууруулж шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.