Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

657
Мах хэрэглэх нь хүний бие организмд олон талын ач холбогдолтой. Тиймдээ ч хүн бүрийн хүнсний гол хэрэглээ бол мах, махан бүтээгдэхүүн юм. Олон талын ач холбогдол дээр нэмээд хүнд сэтгэл ханамжийг ч өгч чаддаг. Тэрхүү сэтгэл ханамжийг 200 хувь болгох бас нэгэн үйлчилгээг танилцуулъя.
Сүүлийн үед нийслэлчүүдийн дунд танигдаж, өөрсдийн үнэнч хэрэглэгчтэй болоод буй ангилсан махны захиалга, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг "Мянгат” брэнд дахин нэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.Өвлийн улирал хаяанд ирж, иргэд өрхийн хэрэгцээнийхээ махыг боломжийн хэрээр нөөцөлж, бэлтгэх их ажил өрнөдөг үе эхэлсэнтэй холбогдуулан "Үхрийн махны багц”-ыгхудалдаанд гаргажээ.
Уг багцыг захиалснаар 1кг үхрийн махыг бүрэн үйлчилгээний хамт зах зээл дэх хамгийн хямд үнээр буюу 9 500-10 000 төгрөгөөр худалдан авах боломж бүрдлээ.Бүрэн үйлчилгээ гэдэг нь:
  • Үхрийн махны иж бүрэн ангилалт
  • Шууд хэрэглэхэд бэлтгэсэн байдал
  • Савлагаа
  • Бэлтгэсэн огноо-Шошго \бүтээгдэхүүний таних тэмдэг\
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан бэлтгэл
  • Гарал үүслийн найдвартай эх сурвалж
  • Шуурхай хүргэлт зэрэг хэрэглэгч бүрийн хүсэл шаардлагын цогц нэгдэл юм.
Тус багцыг худалдаанд гаргахаасаа өмнө "Мянгат” брэндийн хамт олон өөрсдийн хэрэглэгчдээс болон, бусад сошиал сувгуудыг ашиглан олон зуун иргэдээс "Махны хэрэглээ, бэрхшээл”-тэй холбоотой судалгааг авч, түүндээ үндэслэн дээрх багцыг боловсруулан гаргасан байна.
"Үхрийн махны багц” нь нийт 10 төрөл ангилалтай ба дараах сонголтуудыг санал болгожээ. Үүнд:


Багцынтөрөл, Бэлтгэсэн байдал
Нэмэлт тайлбар
1
Үхрийн гуяны цул - алаглуулж, хавтгайлж зүссэн

Зөөлөн шүүслэг мах тул төрөл бүрийн хоол мөн Гэрийн нөхцөлдстэйк хийхэд тохиромжтой,
2
Үхрийн хааны цул
Зөөлөн шүүслэг мах тул төрөл бүрийн хоол мөн Гэрийн нөхцөлдстэйк хийхэд тохиромжтой,
3
Үхрийн зүсч бэлтгэсэн ястай нуруу - мах ихтэй чанахад бэлэн
Чанах, шарах, мөн T-Bone стэйк хийхэд тохиромжтой
4
Үхрийн зүсч бэлтгэсэн сээр - мах ихтэй чанахад бэлэн
Чанахад тохиромжтой, мах зөөлөн тул хүүхэд болон настай хүмүүсийн хоолонд илүү тохиромжтой, өөх багатай
5
Үхрийн зүсч бэлтгэсэн хавирга - мах ихтэй чанахад бэлэн
Чанаж идэхэд тохиромжтой
6
Үхрийн зүсч ороосон цорой
Ялз чанаж идэхэд нэн тохиромжтой, шүүслэг төлжилт сайтай мах
7
Үхрийн зүсч бэлтгэсэнбулуу
Кальцаар баялаг тул шөл гаргахад нэн тохиромжтой
8
Үхрийн таташ
Таташны сонголтоос хамаарч бууз, хуушуур, мөн котлет, төмсний хучмал зэрэг хоолыг хийхэд тохиромжтой. Өөхний харьцаа 20\80
9
Чанахад бэлтгэж жижиглэсэн, үхрийн яс \мах багатай\
Чанаж идэх, мөн үхрийн ясны шөл гаргахад тохиромжтой
10
Үхрийн өвчүү
Хүйтний улиралд Ялз чанаж идэхэд нэн тохиромжтой, шүүслэг төлжилт сайтай мах
Үхрийн махны нэг багц нь дунджаар 13-22 кг жинтэй,130,000-250,000 төгрөгөөрхудалдаалж байна. Багцыг дундаж ам бүлтэй \4-5 гишүүнтэй\ өрх 30-45 хоног хэрэглэх боломжтой гэдгийг тус брэндийн зүгээс тодотгосон юм.
"Мянгат” брэндийн зүгээс дээрх бүтээгдэхүүний талаар тайлбарлахдаа "Иргэд өвлийн идэш бэлтгэж хадгалах сонирхолтой байдаг ч, энэхүү хэрэгцээгээ хангахад олон хүндрэл учирдаг. Тухайлбал, өвлийн идшийг нэг дор захиалахад зарцуулах төлбөр нь өрхийн санхүүд ихээхэн дарамт учруулдаг. Мөн их хэмжээний махыг хэрэглээндээ тохируулан бэлтгэх-савлах-хадгалах зэрэг асуудлуудад ихээхэн хүндрэл учирдаг. Дээрээс нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын завгүй амьдрал, их ажлынхажуугаар замын хөдөлгөөний ачаалал гэх мэтээр дурьдвал асуудлууд барагдахгүй. Энэ бүхний хажуугаар махаа сонгох, үнэ судлах, хэрхэн авах, яаж бэлдэх, хүнсний аюулгүй байдал, найдвартай эсэх зэрэг асуултууд ар араасаа урган гарч ирдэг. Иймээс л бид энэ асуудлын шийдлийг боловсруулж, иргэдийг мах сонгох-худалдан авах-бэлтгэх асуудлаас чөлөөлж өгч байна” гэсэн юм.Үнэхээр энэ бол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээ болжээ.
"Бид зүгээр л махны наймаачид байхыг хүсэхгүй байна. Үүнийг хүн бүр хийж чадна. Харин бид махны эрэлт-хэрэгцээ, нийлүүлэлтийн зөв зохистой үйлчилгээг зах зээлд бий болгоно. Махны талаарх үнэн зөв мэдээлэл, хэрэглэх заавар, махыг ялгаж-таних, зохистой-шударга үнэ, эрүүл ахуйн шаардлагыг хангах, замын хөдөлгөөний ачаалалгүй үеийг ашиглан шуурхай хүргэх, эргэх холбоотой ажиллах зэрэгньбидний хийх ёстой зүйлүүд. Энэ бүхэн бидний бизнесээ эхлүүлэх болсон шалтгаан”гэж хэлсэн "Мянгат” брэндийн үүсгэн байгуулагчийн үг биеллээ олжээ.Ангилсан махны захиалга, хүргэлтийн үйлчилгээний "Мянгат” брэнд нь дээрх багцаас гадна хонь, үхрийн махыг төрөл бүрээр ангилж, зах зээлд нийлүүлж байгааг энэ дашрамд сонордуулъя.
Мянгат брэнд: T-Bone стэйк
Мянгат брэнд : Монгол үхрийн шинэхэн гуяны цул
Мянгат брэнд : Монгол үхрийн шинэхэн нурууны цул
Мянгат брэнд : Монгол үхрийн зүсч бэлтгэсэн шаант
Мянгат брэнд : Монгол үхрийн зүсч бэлтгэсэн Үхрийн хавирга
Гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэн, боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж байгааг дуулгаж байна. Иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүссэн хэрэгцээ тус бүрт тохируулан шинэлэг, хурдтай үйлчилгээг, тогтвортой үзүүлэх хүсэлтэй байгаагаа манай редакциар уламжилж байгааг та бүхэнд хүргэлээ.
Дотоодын махны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, ялгаралыг бий болгож, үйлчилгээгээ зоримогоор сайжруулан урагшилж байгаа залуучуудын бизнесийг сонирхон сурвалжлах урамтай байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn