Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

8
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа “Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” сургалтад ОБЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэв тэргүүтэй алба хаагчид оролцож байна.
Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулагдаж буй тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм. 
Сургалтын хүрээнд алба хаагчид тус улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төв, Газар хөдлөлтийн үед шуурхай эрэн хайх, аврах төвийн үйл ажиллагаатай танилцаж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn