Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээссэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо.