Сурагчдын II улирлын АМРАЛТ 4 дүгээр сарын 7-оос эхэлнэ

12

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал "Бие даалтын долоо хоног" болно. 
Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах учиртай.
Үүний дараах долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 7-11-нд сурагчдын хоёрдугаар улирлын амралт болж, гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх юм. 
Орон нутгийн сургуулиудад "Бие даалтын долоо хоног" нь энэ сарын 24-нөөс 28-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна. Мөн орон нутгийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 12-ноос шинэ улирлын хичээл нь эхэлнэ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn