Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний унаж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Харин Монгол Улс баталсан төсвийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүх зардал, халамж, тэтгэвэр тэтгэмжээ санхүүжүүлэх бүрэн чадвартай байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнийн цохилт авсан ч даах бүрэн чадамжтай. Төсвийн тодотгол гэдэг нэг өглөө босоод хийчихдэг зүйл биш. Тиймдээ ч нэгдүгээр улирлын дүнгээ харахад орлогоос хамаарсан тодотгол хийх шаардлага гараагүй” гэв.