Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

36

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 01.00 цагийн үед Бангконгийн Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид жуулчдын халааснаас хулгай хийж байсан 35 настай С, 40 настай У нарыг баривчилсан байна.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогджээ.
Хяналтын камерын бичлэгт хулгайн гэмт хэрэг үйлдэж буй гурван этгээд бичигджээ. Жуулчдын эд зүйлийг хулгайлж буй олон удаагийн үйлдэлтэй нь илэрсэн байна.
Цагдаа нар эрх чөлөөтэй байгаа гурав дахь сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа талаар тус улсын мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Сэжигтэн залуус хамгийн сүүлийн хулгайн хэргээ хүлээсэн байна. Тус улсын хуулиар уг зөрчлийн хэрэгт 1-7 жилийн хорих ял, 20,000-140,000 батын торгууль ногдуулж, хохирлыг нөхөн төлүүлдэг байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn