Төрийн ордныхон ажилчдын автобусаар зорчих шийдвэрийг цуцаллаа

34

Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар 2024 оны есдүгээр сарын 2-нд мэдээлэл хийж Төрийн ордны 1400 гаруй алба хаагчдыг нийтийн тээврээр зорчуулахаар болж, төрийн өмчит компаниудаас автобус хуваарилж өгсөн. Ингэхдээ нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа төр, хувийн хэвшлийн автобусуудаас жолоочтой нь ЗГХЭГ болон УИХ-ын Тамгын газарт өгч,  10 автобус үйлчлэхээр болсон юм. Тэгвэл Төрийн ордон руу явдаг автобусны чиглэлийг маргаашнаас зогсоохоор болсон байна.
Тодруулбал, АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлийн үйлчилгээг өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн маргаашаас буюу энэ сарын 8-наас зогсоохоор шийдвэрлэжээ.
Төрийн ордоны алба хаагчид автобусаар зорчих шийдвэр гарснаас хойш тухайн автобус зорчигчгүй шахам байгаа талаар автобусны жолооч болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn