Инженерийн их сургуулийг Хөшигийн хөндийд байгуулна

63

Боловсролын сайд П.Наранбаярын хэлж буйгаар ойрын жилүүдэд Монгол Улсад инженерийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тул Олон улсын инженерийн их сургуулийг ШУТИС-ийн харьяанд байгуулах зорилт тавьжээ. Тус сургуулийг Хөшигийн хөндий орчимд байгуулах нь зохистой гэж үзсэн байна. Мөн дээрх сургуулийг байгуулахтай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр Хятадын талтай өнгөрсөн өдрүүдэд хэлэлцээр хийжээ.
Хамтарсан Засгийн газар ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй. Энэ хүрээнд  инженерүүд хамгийн ихээр шаардах тул боловсон хүчнийг бэлтгэх шаардлага үүсч байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд Япон улстай хамтран 1000 инженер төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс өөр инженерийн чиглэлээр дагнасан мэргэжилтнийг олноор бэлтгэж чадаагүй гэж хэлж болно.
Харин өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУТИС, "Духуа инженеринг" ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан.
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор метро байгуулахаар ажил эхлээд буй. Метро барьж байгуулахтай холбоотойгоор 600 гаруй инженер техникийн ажилчид шаардах тооцоо гарсан тул Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлэхээр ажил эхлээд байгаа юм.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2759363/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn