1000 гаруй удаа чимээгүй дуудлага өгсөн этгээдийг баривчилжээ

71

Токио хотын цагдаагийн яаралтай тусламжийн дугаар луу 49 настай эрэгтэй 1000 гаруй удаа чимээгүй дуудлага хийжээ. Тодруулбал, Ёшифүми Мүраками цагдаа руу залгаж , ямар ч дуудлага өгдөггүй, чимээгүй цагдаагийн яриаг сонсдог. Энэ нь түүний оюун бодлыг цэгцлэхэд тусалдаг гэж тайлбарлажээ.
Тэрбээр өөрийгөө эмч мэргэжилтэй гэсэн ч цагдаагийн алба ямар ажил эрхэлдгийг тодорхойлж чадаагүй байна. Мүраками Мягмар гаригт хуурамч дуудлага хийж, цагдаагийн албаны ажилд саад болсон хэргээр баривчлагджээ. Тэрбээр наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны хооронд 1301 дуудлага, тухайлбал өдөрт 183 удаа яаралтай тусламжийн дугаар луу залгасан байна.
Цагдаа нар түүний дуудлага хийсэн утасны дугаараар нь олж тогтоосон байна. Түүнчлэн эмнэлгийн түргэн тусламж руу 1300 удаа залгасан этгээд Мүраками байж магадгүй гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байна.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn