Беларусийн шүүх Герман эмчийг цаазаар авна гэв

169

Беларусын шүүхээс Германы эмчид цаазаар авах ял оноосон байна. Тодруулбал, 30 настай Рико Кригер терроризм, хууль бус мөнгөний асуудалд холбогдсон зэрэг зургаан зүйл ангиар буруутгаж буй. Ямар шалтгааны улмаас эдгээр зургаан зүйл ангид буруутгаж буй нь тодорхойгүй. Кригерийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сараас хойш хаалттай явагдаж, Баасан гаригт өндөрлөжээ.
Беларусь улсын хувьд Европын бусад орнуудаас цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг сүүлчийн улс юм. Ихэвчлэн эх орноосоо урвасан зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдэд цаазын ял оноодог аж.
Хүний эрхийн Виасна байгууллагын мэдээлснээр, Кригер хөлсний ажил хийх, тагнуул хийх, терроризм хийх, хэт даврагч бүлэглэл байгуулах, галт зэвсэг, тэсрэх бодис бүхий хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж байна. Энэхүү хэрэг нь Беларус улсын хувьд анх удаа хууль бус хөлсний ажил хийсэн гэх этгээдийг шүүж, цаазаар авах ял оноосон явдал болсон. Кригер нь Минск хотод төвтэй Улаан загалмай нийгэмлгийн эмчээр ажиллаж байсан бөгөөд давж заалдах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Рико Кригер өмнө нь Берлин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн салбарт шилжиж, сувилагчаар ажиллаж, яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн. Түүнд  тулгараад байгаа ял нь Украин дахь Оросын цэргүүдтэй сайн дураараа тулалдсан Беларусын иргэд болох Кастус Калиноцкигийн дэглэмтэй холбоотой байж магадгүй гэж Виасна үзэж байна.
Кастус Калиноцкигийн дэглэм гэдэг нь 1864 онд Оросын эсрэг бослогыг удирдсан хэргээр цаазлагдсан Беларусь-Польшийн зохиолч, сэтгүүлч, хуульчийн тухай юм. Кригер тус дэглэмтэй холбоотой эсэх нь тодорхойгүй. Беларусын сөрөг хүчний хэвлэлүүд түүнийг "Барууны батальон" гэгддэг дэглэмийн нэг ангитай холбоотой байж магадгүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn