"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино
- “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.
- Хоёр тал Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA)-ийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.
- Сүүлийн жилүүдэд Тайланд улсыг зорьж буй монгол иргэд, жуулчдын тоо огцом нэмэгдэж буйг онцолж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгох талаар Тайландын талаас нааштай шийдвэр гаргасныг мэдэгдэж, хоёр талын дотоод процедурыг эхлүүлэхэд хамтран ажиллахаар тогтжээ.