АНУ, БНСУ цэргийн сургуулилтаа өргөжүүлэх талаар хэлэлцэнэ
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Солонгосын удирдагч Юн Сок Ёол нар хамтарсан цэргийн сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх боломжийг хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ тухай Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтын дараа талуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-аас ирж буй аюул заналхийллийг харгалзан хоёр удирдагч Солонгосын хойг болон түүний ойролцоох бүс нутагт хамтарсан цэргийн сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцэж эхлэхээр тохиролцов. Хоёр удирдагч шаардлагатай бол АНУ-ын стратегийн цэргээ цаг тухайд нь байршуулахад бэлэн гэдгээ дахин нотлов" гэж Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд дурджээ. Талууд мөн БНАСАУ-аас кибер салбарын аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллахад бэлэн байна.
