ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

438
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банкнаас энэ жил 16 дахь жилдээ зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2020.11.03-ны өдөр Бест Вестерн Премьер Туушин Зочид Буудалд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудаас 4 шатны шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан тус бүрт батламж болон 1 сая төгрөг байршуулсан The Color Card-ыг гардуулан өгсөн юм.
Монгол Улсад бизнесийн байгууллагуудаас анхлан нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс өнөөг хүртэл нийт 1400 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгон, сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. 
Шилдэг 100 оюутантай танилцана уу.  
Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзалгүй өргөн цар хүрээнд олгогддогоороо онцлогтой билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 30 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 700 гаруй оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас 41 хувьд МУИС, 14 хувьд ШУТИС, 13 хувьд СЭЗИС, 5 хувьд СУИС-ийн оюутнууд шалгарчээ. Мөн шалгарсан оюутнуудын 27 хувийг АШУҮИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, MIU, ХУИС болон бусад сургуулийн оюутнууд бүрдүүлж байна. Харин мэргэжлээр нь ангилж үзвэл, нийт шалгарсан оюутны 23 хувь нь санхүү, эдийн засаг, 21 хувь нь эрх зүй, 17 хувь нь мэдээллийн технологийн ангийн оюутнууд байгаагаас гадна эмч, олон улсын харилцаа, урлаг, сэтгүүл зүй зэрэг төрөл бүрийн мэргэжлийг сонгон суралцаж буй шилдэг оюутнууд энэ жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.
ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn