ХЭРГИЙН ГАЗАР: Талийгаач хий юм харж, ярилцдаг байсан гэжээ

345

Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах “Номун” хотхоноос энэ сарын 9-ний өдөр хүн унаж, нас барсан хэрэг гарчээ.
Бид хэрэг гарснаас 24 цагийн дараа осол болсон газарт очлоо. Талийгаач тус байрны долоодугаар давхарт оршин суух хаягтай, 31 настай эмэгтэй байсан бөгөөд тэрээр тагтнаасаа үсэрч нас баржээ. Тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрчүүдийн хэлж байгаагаар талийгаач тагтан дээрээс өөрөө үсэрсэн гэх ба газарт их хэмжээний цус асгарсан байсан аж.
 

Талийгаач оройн 19.00 цагийн орчимд тагтнаас үсэрчээ. Орон сууцны хорооллын манаач анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Гэрчүүдийн мэдээлснээр дээрх эмэгтэй тагтнаас үсрэхээсээ өмнө багагүй хугацаанд хөдөлгөөнгүй суусан гэх ба тэрбээр сэтгэц мэдрэлийн өвчтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрч байжээ.
Цагдаагийнхан хэргийн газраас эмэгтэй хүний бүс, гар утас зэргийг хураан авч, талийгаачийн биеэс биологийн дээж аван, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр, талийгаач эмэгтэй зургаан жилийн өмнөөс сэтгэцийн өөрчлөлтөд орж, ганцаараа ярьдаг болсон байжээ. Түүнчлэн хий юм хардаг тухайгаа ойр тойрныхондоо хэлдэг байсан гэх мэдээлэл байна. 

https://zindaa.mn/3dk3
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn