Дэлхий дахинд - SBD.nutag.mn

Эверест: 32 хүнд 20 сая ам.долларын даатгалын луйврын хэрэг үүсгээд байна
Балбын цагдаа нар Эверестийн аяллын замд зохиомлоор эмнэлгийн яаралтай тусламж, нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан гэх 20 сая ам.долларын даатгалын луйврын хэрэгт холбогдуулан 32 хүний эсрэг хэрэг нээгээд байна. Мөрдөгчдийн ярьснаар зарим хөтөч, оператор, эмнэлгийн ажилтнууд худал онош тавих мөн өвчнийг хэтрүүлэн тайлбарлаж, өндөр өртөгтэй нүүлгэн шилжүүлэлт хийх замаар даатгалын мөнгө авсан байна. Гэхдээ цагдаа нар санаатайгаар хордуулсан гэх мэдээллийг няцаажээ.

Энэхүү шуугиант хэрэг Балбын аялал жуулчлалын салбарыг ганхуулж, даатгалын компаниуд тус улсаас, журмаа чангатгана гэсэн болгоомжлол төрүүлээд байна.

Луйвар хэрхэн явагдав

Мөрдөгчид хөтөч, нисдэг тэрэгний компани, эмнэлгүүд хамтран эмнэлгийн яаралтай тусламжийг зохиомол байдлаар бий болгосон гэж үзэж байна. Тухайлбал, өндрийн өвчний шинж тэмдэг үүсгэхийн тулд хүнсний сода, Диамокс эмийг их тунгаар өгөх, хэт их шингэн уулгах зэрэг аргыг ашигласан аж. Үүний дараа уулчдад үнэтэй нисдэг тэргээр үйлчлүүлэхийг шаардаж, хуурамч онош, баримт бичиг бүрдүүлэн даатгалын төлбөр авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр энэ схем 2022–2025 оны хооронд явагдаж, нийт 2,320 ажиллагаанаас 317 нь хуурамч аврах ажиллагаа байсан бөгөөд 19.69 сая ам.долларын хуурамч нэхэмжлэл гарсан байна.

Хордуулсан гэх мэдээлэл маргаан дагуулав

Зарим хэвлэлүүд аврах ажиллагааг зөвтгөхийн тулд жуулчдыг санаатайгаар хордуулсан гэж мэдээлсэн ч Балбын Төв мөрдөх товчоо үүнийг “үл ойлголцол” хэмээн няцааж, нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Төв мөрдөх товчооноос  олон сарын турш хийсэн шалгалтаар хоол хүнсэнд хорт бодис илрээгүй гэж мэдэгдсэн ч жуулчдад үзүүлсэн шахалт, албадлагын аргыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Ийнхүү зарим мэдээллийг эрх баригчдын зүгээс няцаасан нь зарим хэвлэл мэдээллийн мэдээлэл болон мөрдөн шалгах байгууллагын дүгнэлт хооронд зөрүү байгааг харуулж байна.

Аялал жуулчлал, даатгалын салбарын хямрал

Эверестийн гэх тодотголтой луйвар илчлэгдсэнээр аяллын захиалга цуцлагдаж, аюулгүй байдлын талаарх болгоомжлол нэмэгдэж, Балбын нэр хүндэд сэв суулгаж байна. Олон улсын хэд хэдэн даатгалын компани Балбын уулын аяллын даатгалаас татгалзаж, өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул олон жуулчин аврагдах баталгаагүй болоод байна. Салбарын туршлагатай шерпа нар цөөн хэдэн хүний буруу үйлдэл олон үеийн амьжиргаагаа залгуулж ирсэн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.

Салбарын хариу арга хэмжээ

Балбын Аялал жуулчлалын газар болон Уулын спортын холбоо уг үйлдлийг буруушааж, дахин давтагдахаас сэргийлэхийн тулд хяналтыг чангатгана гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэлт явуулах болон даатгалын нэхэмжлэл гаргах дүрмийг чангатгана гэсэн хүлээлттэй байна. Энэхүү дуулиан хаврын авиралтын улирал эхлэхтэй давхцаж байгаа тул Балбын уулын аяллын нэр сэргээх шаардлагатай болоод байна.

Германд шатахууны үнэ "тэнгэрт гарчээ"
Герман улсад дизель түлшний үнэ дахин дээд түвшинд хүрч, ням гарагт нэг литр нь 2.44 евро /10 074 төгрөг/ болсон нь өмнөх өдрийнхөөс 1.5 центээр илүү байв. Мөн Super E10 маркийн бензиний үнэ 0.7 центээр өсөж, дундаж үнэ нь 2.191 еврод хүрчээ.

Таван долоо хоногийн турш үргэлжилж буй Ойрх Дорнодын дайны улмаас Ормузын хоолой хаагдсаны дараа Герман улсад энэ сарын 1-нээс эхлэн “австри загвар” гэдгийг нэвтрүүлж байгаа юм. Үүний дагуу хоногт зөвхөн нэг удаа буюу үд дундын үед шатахууны үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.

Гэтэл нефтийн компаниуд үүнийг ашиглан өдөр бүр үнээ өсгөхөөр оролдож магадгүй гэсэн болгоомжлол бий болжээ. Амралтын өдрүүдэд бирж дээр арилжаа явагдаагүй атал үнэ өссөн нь ийнхүү болгоомжлоход хүргэсэн байна. Одоогоор өдөр бүр үнэ өсөх давтамж буурсан хэдий ч зах зээлийн нөхцөл байдал сайжрах төлөв харагдахгүй байна.

Тухайлбал, зургаадугаар сард нийлүүлэх Брент маркийн түүхий нефтийн үнэ 111 доллароос давсан нь дайн эхлэх үеийнхтэй харьцуулахад бараг 40 доллароор өсжээ.

Зүүн хилийн орчимд амьдардаг германчууд шатахууны саваа дүүргэхийн тулд Польш руу явж, дунджаар 70-80 центээр хямд бензин ба дизель түлш худалдан авч байна. Иймээс Германы автомашины клуб /ADAC/ бензин ба дизель түлшний татварыг түр хугацаанд бууруулахыг санал болгосон бөгөөд ингэснээр дизелийн үнэ 15 орчим центээр хямдарна гэж тооцоолжээ. Мөн “австрийн загвар”-ыг зөрчсөн тохиолдолд 100 мянган еврогоор торгодог болохыг сануулаад, монополийн эсрэг хуулийг чангатгахыг Холбооны картелийн газарт хандан уриалсан байна.

Б.Адъяахүү

Трамп: Ираны дайн ойрын хугацаанд дуусна
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Ирантай хийж буй дайнаа “2–3 долоо хоногийн дотор” дуусгаж магадгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр орой Ираны асуудлаар иргэддээ хандан мэдэгдэл хийхээр болсныг Цагаан ордон мэдээлсэн.

Трампын хэлснээр АНУ Ормузын хоолойн асуудалд “цаашид оролцохгүй” бөгөөд бусад орнуудыг “өөрсдөө нефть олж авах”-ыг уриалжээ. Үүний зэрэгцээ АНУ-д шатахууны дундаж үнэ нэг галлон нь 4 ам.долларт хүрч, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Трампын засаг захиргаа дайныг ойрын хугацаанд дуусгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд АНУ зорилгодоо хүрч байгаа гэж мэдэгдсээр байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Бид хэдэн сарын биш, хэдхэн долоо хоногийн дотор зорилгодоо хүрнэ” гэж ABC News-т ярьжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын дайны зорилтууд тодорхой бус, байнга өөрчлөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Анх Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт дөрвөн үндсэн зорилтыг дурдсан. Үүнд:

Ираны довтолгооны пуужинг устгах

Пуужингийн үйлдвэрлэлийг устгах

Тэнгисийн цэрэг болон аюулгүй байдлын бүтцийг устгах

Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх

Харин удалгүй Трамп эдгээрийг өөрчилж, Ираны бүс нутгийн холбоотнууд болох Хезболла болон Хоутисыг дэмжих боломжийг зогсоох зорилт нэмсэн байна.

Цаашид зорилтууд дахин өөрчлөгдөж, зарим тохиолдолд Ираны агаарын хүчийг устгах, зарим үед цөмийн хөтөлбөрийг саармагжуулах зэрэг ялгаатай байдлаар тайлбарлагдсан байна.

Сүүлийн үед Рубио “пуужингийн чадавхийг бүрэн устгах” биш, харин “их хэмжээгээр бууруулах” гэж тодорхойлох болсон нь анхны хатуу байр суурь зөөлөрснийг харуулж байна. Эхэндээ АНУ Ираны пуужингийн системийг “бүрэн устгана” гэж мэдэгдэж байсан бол одоо “чадавхийг нь сулруулах” түвшинд зорилтоо бууруулсан байна. Мөн Ираны дэмжлэгтэй бүлгүүдийг бүрэн зогсоох биш “сулруулах” гэж тайлбарлах болсон.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь дайны амжилтыг хэмжих шалгуурыг уян хатан болгох оролдлого байж магадгүй юм.

Трампын хэлснээр АНУ Ираныг цөмийн зэвсэг бүтээх боломжгүй болгосон тул “ажлаа дуусгаж байна” гэж үзэж байгаа аж. Тэрбээр АНУ Ираны агаарын орон зайг хяналтдаа авсан, мөн удирдлагын өөрчлөлт гарсан гэж мэдэгдсэн байна.

Мөн Ираны удирдлагууд АНУ-тай хэлэлцээр хийхийг “гуйж байгаа” гэж Трамп хэлсэн ч Иран үүнийг өмнө нь няцааж байсан.

Ираны ерөнхийлөгч Масоуд Пезешкиан дайныг дуусгах хүсэлтэй байгаа ч дахин сэдрэхгүй гэсэн баталгаа шаардлагатай гэж мэдэгджээ.

Шинжээчид АНУ-ын зорилго тодорхой бус, байнга өөрчлөгдөж байгаа нь дайны бодит үр дүнг үнэлэхэд хүндрэл учруулж байна гэж үздэг.

Доналд Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо
АНУ даяар Трампын засаг захиргааг эсэргүүцсэн “Хаан үгүй” жагсаал болжээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулж буй арга хэмжээний зохион байгуулагчдын ярьснаар, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй бодлого, тэр дундаа Иран дахь дайн, цагаачлалын бодлого болон амьдралын өртөг өсөж буйг эсэргүүцэж байна. “Трамп биднийг дарангуйлагч шиг удирдахыг хүсэж байна. Гэвч энэ бол Америк. Эрх мэдэл өөрийгөө өргөмжилсөн хаад эсвэл тэдний гар хөл болсон тэрбумтнуудад бус харин ард түмэнд бий” гэжээ.

Бямба гарагт Вашингтон хотод бүтэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бол Нью Йорк хотын Таймс скверт олон мянган хүн цуглан, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Лос Анжелес хотод жагсагчид хууль хүчнийхэн рүү халдаж, шаардлагыг нь биелүүлээгүй тул баривчилгаа болсон байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Даллас хотод жагсагчид, цагдаа нарын хооронд бага хэмжээний мөргөлдөөн үүсэж, зарим жагсагчийг саатуулжээ.

Шатахууны хямрал олон улсыг доргиож байна
Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхий даяар газрын тосны хомсдол үүсэх нөхцөл байдалд хүргэж, шатахууны үнэ огцом өслөө. Улс орнууд хямралаас сэргийлж, ямар яаралтай арга хэмжээ авч буйг тоймлож байна.

Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос нэг жилийн хугацаатай үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Тус улс газрын тосныхоо 98 хувийг Персийн булангийн орнуудаас импортолдог. Ойрхи Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Филиппинд дизель түлш, бензиний үнэ хоёр дахин өссөн юм. Онц байдлын хүрээнд Филиппиний засгийн газар шатахуун, хүнс, эм болон бусад чухал барааны нийлүүлэлтийг зохицуулах тусгай хороо байгуулсан. Ингэснээр засгийн газар шатахууны нөөцөө нэмэгдүүлж, жолооч нарт мөнгөн дэмжлэг үзүүлэн, зарим усан тээврийн үйлчилгээг багасгах зэрэг арга хэмжээ авч байна.

Ирланд улс шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж, иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна. Улмаар тавдугаар сар хүртэл дизель түлш литр тутамд 20 центээр, бензин литр тутамд 15 центээр хямдарна. Мөн ачааны машин, автобусны оператор зэрэг тээврийн компаниуд нэмэлт дэмжлэг авах болно.

Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ. Тухайлбал, хувийн тэрэгтэй жолооч нар өдөрт дээд тал нь 50 литр шатахуун л худалдан авах боломжтой болж байна. Бизнес эрхлэгч болон фермерүүд дээд талд нь 200 литрийг л авах аж.

Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Тус улсад бензин болон дизель түлшний үнийг анх тонн тутамд нь тус бүр 2205 болон 2120 юаниар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч засгийн газрын тохируулгын дараа Мягмар гаригаас (2026.03.24) эхлэн өсөлт бараг хоёр дахин буурч, 1160 юань болон 1115 юань болсон.

Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа. Учир нь хөгжиж буй орнуудад түлшний хомсдол илүү хүнд тусч байна. Өмнөд Солонгосын засгийн газар мөн нийтийн тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг бууруулахын тулд онцгой байдлын шинэ дүрэм нэвтрүүлсэн. Гэхдээ устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгсэлд энэ дүрэм нөлөөлөхгүй бөгөөд улсын дугаарын сүүлийн орон тоогоор зорчих өдрийг нь хязгаарлаж эхэлж байна.

Шри Ланка улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж, Лхагва гаригийг амралтын өдөр болголоо. Учир нь тус улсын түлшний нөөц одоогийн хэрэглээний түвшинд 25 хоногоос хэтрэхгүй байхаар хэмжээтэй байгаа юм. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь сондгой эсвэл тэгш тоогоор төгссөн эсэхээс хамааран зөвхөн тодорхой өдрүүдэд л түлш авч болно. Эрэлтийг бууруулж, хэрэглээг удаашруулахын тулд тус улсын засгийн газар түлшний үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.

Бангладеш улс мөн адил шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN, REUTERS, AFP

АНУ Иранд 15 заалт бүхий санал илгээжээ
АНУ Ираны эрх баригчдад Ойрх Дорнодод мөргөлдөөнийг зогсоох талаар 15 заалт бүхий төлөвлөгөө илгээсэн тухай The New York Times сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Пакистан үүнд зуучилсан байна. Төлөвлөгөөнд Ираны пуужин болон цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойтой холбоотой заалтууд оржээ.

Энэ сарын 23-нд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп АНУ нь Иран улстай цэргийн ажиллагааг төгсгөх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ явуулсан тухай Truth Social сүлжээнд бичсэн. Тэрбээр Пентагонд Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо таван хоногоор хойшлуулах үүрэг өгсөн тухай мөн мэдээлсэн.

Харин Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи Тегеран Вашингтонтой ямар ч хэлэлцээ хийгээгүй гээд зуучлагч талд өөрийн байр сууриа илэрхийлсэн тухай мэдэгджээ.

CNBC сувгийн дамжуулснаар, Доналд Трамп таван хоногийн дотор цэргийн ажиллагааг зогсоох тал дээр ихээхэн дэвшилд хүрнэ гэж найдаж байна. Тэрбээр Ираны “дэглэмийг өөрчилсөн” гэж үзэж байна.

Иран, АНУ-ын хооронд Турк, Египет, Пакистан улс зуучлах үүрэг гүйцэтгэж байна гэж Axios портал мэдээлжээ. Эдгээр улсын өндөр хэмжээний албан тушаалтнууд Цагаан ордны тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай тус тусдаа яриа хэлэлцээ хийжээ.

Израилын хувьд Ирантай хийж буй яриа хэлэлцээнд шууд оролцоогүй байна.

Израил улс Ираны эсрэг хэзээ ч цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэв
ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 17 /Xinhua/. Израилын тал Ираны эсрэг цөмийн зэвсэг “хэзээ ч хэрэглэхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу даваа гарагт мэдэгджээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, “Израил ийм алхам хийхгүй. Үүнийг хэзээ ч хийхгүй” гэж хэлсэн байна.

Цагаан ордны "хиймэл оюуны хаан" гэгддэг хиймэл оюуны асуудал эрхэлсэн зөвлөх Дэвид Сакс өнгөрсөн долоо хоногт “All-In” подкастад оролцохдоо, Израил цөмийн зэвсэг ашиглан Ираны эсрэг дайныг улам өргөжүүлж магадгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Уг албан тушаалд түүнийг Д.Трамп томилжээ. “Израил ихээхэн сүйдэж болзошгүй. Тэр үед тус улсын эрх баригчид цөмийн зэвсэг хэрэглэх талаар бодож эхэлж магадгүй тул дайн улам өргөжих вий гэдэгт санаа зовниж байна. Ийм нөхцөл байдал үүсвэл үнэхээр гамшигт үр дагавар авчрах болно” гэжээ. Д.Трамп хэлэхдээ, Д.Сакс энэ дүгнэлтээ надад танилцуулаагүй гэжээ.

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Apple Daily-г үндэслэгч Жимми Лайд 20 жилийн хорих ял оноолоо
Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг, хэвлэлийн магнат Жимми Лайд холбогдох шүүх хурал өндөрлөж, түүнд 20 жилийн хорих ял оноосон шийдвэр гарлаа. "Apple Daily" сониныг үүсгэн байгуулагч, өдгөө 78 настай түүнийг Бээжингийн эрх баригчдын баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, гадаад хүчинтэй хуйвалдсан хэрэгт буруутгасан байна. Энэхүү шийдвэр нь Хонконгийн түүхэн дэх хамгийн дуулиантай шүүх хурлуудын нэг болж, олон улсын анхаарлын төвд орлоо.

Шүүхээс түүнийг АНУ, Их Британи зэрэг барууны орнуудтай нууцаар холбогдож, Хонконг болон БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан гэж үзжээ. Түүнчлэн өөрийн эзэмшлийн сониноор дамжуулан засгийн газрын эсрэг үзэл бодлыг түгээж, олон нийтийг өдөөн хатгасан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг ердийн журмаар тангарагтны шүүх бус, харин засгийн газраас тусгайлан томилсон үндэсний аюулгүй байдлын гурван шүүгч хянан шийдвэрлэсэн нь шүүмжлэл дагуулах гол шалтгаан болж байна.

Хүний эрхийн байгууллагууд энэхүү ялыг "бүх насаар нь хорих"-той ижил утгатай хэмээн дүгнэж байна. Учир нь Жимми Лай одоо 78 настай бөгөөд хэрэв сайн зан төлөвөөр ялаа хөнгөлүүлсэн ч 2044 онд буюу 96 насандаа л суллагдах боломжтой юм. Түүнээс гадна "Apple Daily" сонины удирдах албан тушаалд ажиллаж байсан зургаан хүнд 6 жил 9 сараас 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож, холбогдох компаниудад мөнгөн торгууль ногдуулсан нь тус хэвлэлийн байгууллагыг бүрэн устгах зорилготой байсныг харуулж байна.

Олон улсын зүгээс уг шийдвэрийг эрс буруушааж байна. АНУ, Их Британи болон Европын Холбооны улсууд шүүх хурлыг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт гэж үзэн, Их Британийн иргэншилтэй Лайг нэн даруй суллахыг шаардсаар ирсэн юм. 2020 оны наймдугаар сараас хойш тасралтгүй хоригдож буй тэрбумтны биеийн байдал чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний улмаас эрс муудаж байгааг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Энэхүү үйл явдал нь Хонконг дахь хэвлэлийн эрх чөлөө болон ардчилсан хөдөлгөөний эрин үе дуусгавар болсныг илтгэсэн түүхэн шийдвэр боллоо. "Apple Daily" сонин хаагдаж, үүсгэн байгуулагч нь ийнхүү урт хугацааны ял сонссон нь тус бүс нутаг дахь бие даасан дуу хоолойг бүрэн намжаах бодлого хэрэгжиж буйн тод илрэл гэж олон улсын ажиглагчид онцолж байна.

Энэтхэгээс ирж буй зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгажээ
Энэтхэгийн Баруун Бенгал мужид хүний аминд аюултай “нипах” гэдэг вирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Азийн зарим улсууд Энэтхэгээс ирж буй зорчигчдыг сайтар шалган нэвтрүүлж байна.

Баруун Бенгалаас ирж буй нислэгүүдийг хүлээн авдаг Тайландын нисэх онгоц буудлуудад ням гаргаас эхлэн зорчигчид эрүүл мэндийн маягт бөглөж байгаа бол Непал улс нийслэл Катмандугийн нисэх онгоцны буудал төдийгүй хуурай замын боомтуудаар нэвтэрч буй бүх хүнд эрүүл мэндийн үзлэг хийж байгаа ажээ.

Мөн Киргиз, Казахстан, Узбекистаны хил дээр эрүүл мэндийн хяналтыг чангатгасан байна. Халдвар тархсан тухайд, нэгдүгээр сарын эхээр Баруун Бенгалын нэгэн эмнэлгийн таван ажилтан уг вирусний халдвар авсан ба нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Түүнтэй хавьталд орсон 110 хүнийг хөл хорионд оруулжээ. Нипах вирус амьтнаас хүнд халддаг байж магадгүй бөгөөд энэ өвчнөөс сэргийлэх вакциныг гарган аваагүй, эмчилгээний аргыг боловсруулаагүй байгаа тул нас барах магадлал маш өндөр буюу 40-75 хувьтай байгаа юм.

Нипах вирусээр өвчилсний шинж тэмдгүүд

Энэхүү вирус амьтнаас буюу гахай, сарьсан багваахайгаас хүнд халдварласан байх магадлалтай. Мөн бохирдсон хүнсээр дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Иймээс цар тахал дэгдэх эрсдэл өндөр байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нипахыг Covid-19 ба зика вирусний нэгэн адилаар хамгийн аюултай 10 өвчний жагсаалтад оруулжээ.

Уг өвчний шинж тэмдгүүд янз бүрийн байдлаар илэрдгээс гадна огт шинж тэмдэггүй байх тохиолдол бий гэнэ. Түгээмэл шинж тэмдгүүд гэвэл, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх зэрэг юм. Зарим тохиолдолд байнга нойрмоглох, ухаан самуурах, хатгаа тусах шинж тэмдгүүд илэрдэг байна.

Өвчин хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай энцефалит өвчин буюу тархины үрэвсэл үүсэх магадлалтай. Нипах вирусний халдвар анх 1998 онд Малайзын гахайн фермүүдэд дэгдэж, улмаар хөрш Сингапурт тархсан байна. Уг вирусийг анх дэгдсэн тосгоны нэрээр нипах гэж нэрлэжээ. Эхний тархалтаар 100 гаруй хүн нас барсны дараа 1 сая гаруй гахайг устгалд оруулсан байна. Түүнчлэн 2001 оноос хойш Бангладешт вирусний халдвар авсан 100 гаруй хүн амиа алджээ. Мөн өмнө нь Энэтхэгийн Баруун Бенгал мужид 2001 ба 2007 онуудад, Керала мужид 2018 онд халдвар тархаж байв.

Б.Адъяахүү

АНУ Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэсэн гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн тусгай ажиллагааны үеэр шинэ төрлийн нууц зэвсэгийг ашигласан гэж мэдээллээ.

Трамп Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа уг зэвсгийг “The Discombobulator”-Дезориентатор гэж нэрлэсэн бөгөөд, түүний мэдэгдсэнээр энэ төхөөрөмж Венесуэлийн цэргийн техник тоног төхөөрөмжийг ажиллахгүй болгоход ихээхэн нөлөө үзүүлжээ.

Тэрээр энэ зэвсгийн тухай олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй гэж хэлсэн ч, уг төхөөрөмжийн тусламжтайгаар Венесуэл дэхь Орос болон хятадын системүүд ажиллахаа больсон гэв.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам жил орчмын өмнө “Хаванагийн синдром” хэмээн нэрлэгддэг шинж тэмдгийг үүсгэдэг байж магадгүй төхөөрөмжийг худалдан авсан аж.

2016 оноос хойш дэлхийн янз бүрийн улс оронд ажиллаж буй АНУ-ын төрийн албан хаагчдад илэрч буй тайлбарлашгүй шинж тэмдгүүдийг “Хаванагийн синдром” гэж нэрлэдэг. Кубын Хавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад байнга чимээ сонсогдох, чих өвдөх, толгой дотор чичирхийлэл, даралт мэдрэгдэх, мөн толгой эргэх зовууриуд илэрсний дараа ингэж нэрлэх болжээ. Үүний шалтгааныг бүрэн тодруулж чадаагүй боловч “Хаванагийн синдром” нь бичил долгионы нөлөөнөөс үүсдэг байж магадгүй үздэг.

Америкийн цэргүүд дайрах үеэр Венесуэлийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчдын хамраас гэнэт цус гоожиж эхэлсэн, мөн зарим нь цусаар бөөлжиж байсан тухай “New York Post” сонинд Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон хүмүүсийн ярьсныг эш татан бичжээ.