Улс төр - SBD.nutag.mn

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив
Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх мэдэлтэй улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотой дүгнэлт юм. Үнэхээр ч сүүлийн өдрүүдэд тэдний гаргаж буй араншин, түүнтэй холбоотой өрнөж буй үйл явдлууд чухам л Монгол Улсыг галзуугийн эмнэлэг шиг болгож байна. Өнөө өглөө /2026.3.31/ л гэхэд Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ээс “Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа” гэдэг гарчиг бүхий мэдээллийг бүхий л хэвлэлээр түгээв. Түүндээ “...Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж авах ажил үндсэндээ цэгцэрч, “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэн болохыг онцолсон. Цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчөөр эргүүлэн авахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм” гэжээ. Үнэн хэрэгтээ бодит байдал нь үүнээс тэс өөр байна. Х.Нямбаатар аравдугаар сард нь гэнэт “Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна...” гээд гараад ирсэн. Уг нь тус зочид буудлыг “Дун өргөө” ХХК эзэмшиж, тэр компанийн 75 хувийг “Хар дун” ХХК, 25 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар эзэмшиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өргөө зочид буудлыг хувийн хэвшил, нийслэл хоёр хамтдаа эзэмшиж байв. “Дун өргөө” ХХК-ийн  эзэмшигчийн зүгээс өнгөрсөн хугацаанд “Өргөө” зочид буудлыг нийслэлийн эзэмшилд шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлж байсангүй, асуудалд хууль тогтоомжийн хүрээнд хандаж байсныг дурдах нь зүйтэй.

Тиймдээ ч хувийн хэвшлийн өмчилж байгаа хэсгийг Хотын мэдэлд шилжүүлэхтэй холбоотой УДШ-ийн шийдвэр гарсан байна. Гэхдээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны аравдугаар дугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 17-д “... Тус компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт болон өнөөдрийг хүртэл авсан ногдол ашиг, одоо байгаа хөрөнгийн үнэ цэн зэргийг харьцуулахад талуудын анх оруулсан хөрөнгийн хэмжээг тооцох, буцаах зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэлгүйгээр хариуцагч нараас дундын компанийн хөрөнгийг шууд нийслэлийн өмчид бүртгэн, хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан нь буруу” энэ бүхнийг хоёр талаасаа хэлэлцэж шийдвэрлэж дуусгах ёстой гэснийг хэрэгжүүлэх ёстой болсон. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын хянавал хэсгийн 17 дахь хэсэгт хийсэн дүгнэлтээр “Дун өргөө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох хувийн хэвшлийн “Хар дун” ХХК болон НЗДТГ-ын цаашид хийх ажиллагааг тогтоогоод өгчихсөн гэсэн үг. Тиймээс НЗДТГ-ын 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/266 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар энэхүү ажиллагаануудыг хийж гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд хоёр тал хэлцэл хийгээд явж байжээ. Тодруулбал, “Дун өргөө” ХХК дахь “Хар дун” ХХК-ийн эзэмшлийн хувьцааг Нийслэлийн өмчид хэрхэн, ямар нөхцөлөөр шилжүүлэх ажиллагааг амжилттай явуулж, эхний хоёр асуудал буюу компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт болон өнөөдрийг хүртэл авсан ногдол ашигтай холбоотой асуудал дээр хоёр талаар харилцан ажлын хэсгийн хүрээнд ойлголцож баталгаажуулаад явж байгаа аж. Харин “одоо байгаа хөрөнгийн үнэ цэн зэргийг харьцуулахад талуудын анх оруулсан хөрөнгийн хэмжээг тооцох”-той холбоотой асуудал дээр хувийн хэвшлийн талаас хөрөнгийн үнэлгээ хийлгэснээ хотын талд уламжилж, нөгөө талаас өөр компаниар үнэлгээ хийлгэх эсэх талаар саналыг авахаар албан тоот өгсөн байна. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесс үргэлжилж байна гэсэн үг. Мөн түүнчлэн хувийн хэвшлийн тал Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр хотын талтай маргаагүй, харин эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх процесс хуулийн дагуу явагдах ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлж хамтран ажиллаж, процесс үргэлжилж байхад хэдхэн өдрийн өмнө гэнэтхэн “Дун өргөө” ХХК-ийн мэдээлэл opendata.burtgel.gov.mn сангаас арчигдсан байх нь тэр. Яагаад ийм болсны учир нь өнөөдрийг хүртэлт олдоогүй байна. Хуулиар бол аль нэг компанийг бүртгэлээс хассан, эсвэл татан буулгасан тохиолдолд тухайн компанийн мэдээллийг бүртгэлийн сангаас харах боломжгүй буюу бүртгэлийг хүчингүй болгодог. Хотын удирдлага, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хувийн хэвшлийн “Хар дун”, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хамтран эзэмшиж байсан компанийн мэдээллийг opendata.burtgel.gov.mn сангаас хасуулсан явдал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Уг хуулийн 26 дугаар зүйлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Дун өргөө” ХХК-ийн хувьд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал” гэсэн үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй. Тиймээс улсын бүртгэлээс хасах үндэслэлгүй байгаа юм. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Дун өргөө” ХХК-ийг татан буулгах шийдвэр гараагүй. Харин ч тус компанийн хувьцаа эзэмшигчид хамтран хэрхэн, ямар нөхцөлөөр Нийслэлийн өмчид шилжүүлэхтэй холбоотой Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр тогтоолд заасан ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Дун өргөө” ХХК-ийг улсын бүртгэлээс хасах эсхүл татан буулгах аль ч тохиолдолд түүний 75 хувийн хувьцаа эзэмшигч болох “Хар дун”ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийх ёстой. Үүнийг хийгээгүй буюу тус компанид огт мэдэгдээгүй. Үүнээс гадна, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх буюу эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэхгүй байх тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах эсхүл татан буулгах асуудал нь үүнд огт хамаарахгүй юм байна.

Ингээд үргэлжлүүлээд байвал Х.Нямбаатар нь Монгол Улсын нэр бүхий хуулиудын заалтууд, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн нь ил тодорхой байгаа юм. Улстөржилт, уур хоёртоо улайрч хууль зөрчиж, үг үсэггүй зөв хэрэгжүүлэх ёстой Дээд шүүхийн шийдвэрийг алдагдуулж болохгүй.

Эх сурвалж: polit.mn

Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд нар салбараа самарч байгаа нь нууц биш.  Энэ хаврын улс төр жижиг намуудыг Засгаас гаргах асуудлаар өрнөж мэдэхээр байна.

Шуудхан хэлэхэд Г.Занданшатарын Засгийн газарт “жижиг” намууд жи­жиг­дэж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед эрх мэдлийн хуваа­рилалт, олон ургалч оролцоо, тэнц­­вэртэй бодлого,мэргэжлийн шийдэл гэсэн уриа давамгайлж байсан. Гэвч бодит байдал дээр жижиг намуудаас орж ирсэн сайд нар бодлогын манлайлал үзүүлэхээс илүү намтрын зузаатгал, “гоёл” чимэглэл аятай сайдын суудлыг авч явж байгаа.  Шадар сайд Т.Доржханд ХҮН намын дарга. Эдийн засгийн сахилга бат, төсвийн хариуцлага, институцийн шинэчлэл ярьдаг улстөрчийн хувьд байр сууриа хатуу хамгаална гэж олон нийт найдаж байв. Гэвч бодит ажил хэрэг дээр том намын шийдвэрүүдийг зөөлрүүлэхээс цаашгүй харагдах үе олон. Төсвийн тэлэлт, төрийн өмчит компанийн сахилга бат, томилгооны ил тод байдал дээр ХҮН намын амласан шинэчлэлийн ул мөр огт харагдсангүй. Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүчний реформ хийнэ хэмээн ярьж сайдын суудалдаа нэг хэсэг ихэд тухтай шигдэж байв. Гэвч энэ өвөл нийслэл “гал алдаж” ерөнхийдөө Т.Доржханд сайд дүнгээ тавиулчихсан. Дараа нь үнийн өсөлтийг хянах ажлын хэсгийг ахалж ажиллав.  Өнөөдөр үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь мөн л түүний “гавьяа”. Гэвч Т.Доржханд сайд тас гүрийж, улстөржиж, “тэнгэр” дээрээс асуудлыг харсан хэвээр л байна.  Боловсролын сайд Б.Наранбаяр ч хариуцлага хүлээх сайд нарын нэгд аль хэдийн орчихсон. Боловсролын салбар бол эмзэг, том систем. Тэрээр мэргэжлийн хүн гэсэн имижтэй. Гэвч бодлогын түвшинд дорвитой, системийн өөрчлөлт хийсэн хийж чадаагүй.  Б.Батбаатар сайдын хувьд салбарын бодлогын жинтэй шийдэл, олон нийтэд нөлөөлөх реформын үр дүн тод харагдахгүй байна. Жижиг намын сайд нарын нийтлэг сорилт бол эрх мэдэл хязгаарлагдмал, шийдвэр гаргах төвлөрөл том намд байдаг бүтэц. Гэхдээ улс төрд “боломж бага” гэдэг нь тайлбар байж болохоос, шалтаг байж болохгүй. Ер нь тэгээд жижиг нам Засагт орсноороо томордоггүй. Харин бодлогын шийдлээрээ томордог гэдэг нь сургамж болж байх шиг байна.  Реформ шинэ соёл, зарчимч байр суурь нь бүдгэрч тэд Засгийн газрын “квот”-оос цаашгүй харагдаж эхэллээ. Засгийн газарт “жижиг” намууд жижигдэж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно.

Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Энэ тогтоолын төслийг чинь мэргэжлийн буюу Эдийн засгийн байнгын хороо дэмжихгүй унагачихсан юм байна. Шалтгаан нь Байнгын хорооны хуралд Н.Учралаас бусад сайд нар оролцоогүйтэй холбоотой. Өнөөдөр чуулганы хуралдаанд бас сайд нар чинь алга. Г.Занданшатар даргаа танай сайд нар чинь таныг хүндэтгэхгүй, хуралдаа суухгүй байна ш дээ. 6-7-хон сайд сууж байна. Т.Доржханд сайд чинь бүр "Засгаас гарах юм сан" гэчихсэн явж байна лээ" гэв.

Х.Ганхуяг: 2026 оны улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэх жүжиг дэглэж байна
Улсын их хурлын гишүүн Х.Ганхуягийн ундааны сав барьсан зураг цахим орчинд гарсан. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.

Тайлбарт “УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байхав.

Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна.

Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улстөрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улстөр болгож эвлүүлж харлуулж чаддаг пиарын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой.

Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ.

Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье” гэжээ.

МАН-ынхан намын даргадаа гурав дахь хувилбарыг хайхаас аргагүйд хүрэв…
МАН-ын удирдах зөвлөл долоо хоногийн эхээр хуралдсан. Эвдэрсэн хоёр даргыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар ахалж, МАН-ын өмнөх дарга нар гэх мэтчилэнгийн хуучин кадрууд голчлон орсон бүрэлдэхүүнтэй.

Ажлын хэсгийг байгуулах гээд хуралдаж байхад намын хуучин кадрууд нь янз бүрийн л үзэл бодлыг илэрхийлцгээж байж. МАН 30 гаруй жилийн түүхэндээ төрийн институцуудыг оруулж зодолдож байгаагүй, 27, 28 оны сонгууль яах вэ гэх мэтээр намаа бодсон үгнүүдийг хэлцгээжээ. Нарийсгавал: Тэрхүү ажлын хэсэгт Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа нь, Г.Занданшатарыг дэмжиж байгаа нь ч багтсан байна. Тэд нар 48 цагийн хугацаанд 2 талтай уулзаж эвлэрүүлэх зуучлалын ажил хийх үндсэн үүрэгтэй. Харин энэ ажлын хэсгийн талаарх мэдээлэл гарсан даруйгаас МАН-ын хэдэн буурал дарга, ажлын хэсгийн гишүүд нь ард нийтийн амны зууш болов. Тэднийг хулгайг нууж хулгайч нараа эвлэрүүлэх гэлээ гэж шүүмжилж байна.

МАН-ын дарга нарын ажлын хэсгийн ажиллах хугацаа өнөөдөр дуусгавар болно. Тэд хоёр талын байр суурийг сонсон, тэрэндээ дүгнэлт хийгээд удирдах зөвлөлдөө танилцуулж таарна байх. Тэгж ярьж байгаа.

Улс төрийн хавиар ярьж байгаагаар, МАН-ын дарга нарын ажлын хэсгийн уулзалтууд амжилтаар муухан л байгаа бололтой. хоёр талд гэдийчихээд ажлын хэсгийнхний үгийг сонсохоор тааруухан байгаа дуулдана.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан бол эрүүгийн хуулийн аргамжаанд орчихсон. Эвлэрвэл эвлэрэх байдалтай болсон гэнэ. Тийм учраас МАН-ын Удирдах зөвллөлийн томилсон ажлын хэсэг ч Д.Амарбаясгалан намын их хурлаас намын даргад нэр дэвших ёстой гэж дүгнэж чадахгүй. Учир нь УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл хийж, тэрнээс хойш сэжүүр гарах төдийд сошиал мэдэгдэл хийгээд идэвхтэй байсан. Хийморьлог, ялгуусан мэдэгдэл олныг хийсэн. Харин тэрбээр ойрын хоногуудад нам жим болсон. Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон прокурорын байгууллагаас, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан гэж мэдэгдсэнээс хойш үг дуугарахаа больсон. Гэв Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан нь цэвэр улс төрийн зорилгыг агуулсан байх магадлал өндөр. Цаашаагаа ухвал 11 дүгээр сарын дундуур болох МАН-ын Их хуралд зориулж Эрүүгийн хуулиас аргамжиж авсан гэж нийгэмд ойлгогдож байгаа. Үнэнд ойр магадлал. Хэрэв Д.Амарбаясгаланг “Админерал” -ын асуудлаар Эрүүгийн хэрэгт холбох байсан бол дор хаяж 2-3 жилийн өмнө хийчих байсан. Сүүлд “Админерал” нь Бор тээгийн орд газарт нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан. Тэрийг нь прокуророос лацадлаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гэтэл Баяжуулах үйлдвэр ганцхан “Админерал”-ынх биш өнөөгийн Засгийн газрын сайд, өөр бусад том албан тушаалтнууд, том аж ахуйн нэгжийн оролцсон консорциумынх байж таараад байгаа. Их л орооцолдсон хэрэг болно. Ямар ч л байсан “Админерал”-аар бол Д.Амарбаясгаланг унагахгүй. Гэлээ гэхдээ МАН-ын Их хурал өнгөртөл бол барьчих байх. Энүүгээр барьчихаар тэр хүн МАН-ын даргад нэр дэвшихгүй. Энүүний үр дүн тэрүүгээр гарна.

Ерөнхий сайд Г.Занданшатар баавартай байгаа. Өнөөдрийн байдлаар ялагч нь тэр болоод байна. Ерөнхийлөгчийн хоригоор хориглож байгаад, Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж байгаад суудалдаа үлдсэн Ерөнхий сайд. Ерөнхийлөгч хоригоо эхэлж тавиад Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасны дараа буцаагаад татчихсан. Хожим энүүгээр үр дүн яригдахгүй. Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн хориг нь Үндсэн хуулийн цэцийг дүгнэлт гаргахад хориглон хамгаалалт, басхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд урам зориг хайрласан. Зориг ороод дүгнэлт гаргасан гэсэн үг. Гэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хоног өнгөрөх тусам Улс төрийн зорилготой гарсан гэдэг олны дүгнэлт руу гулсаж байна.

Задлах нь ээ:

-Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны 08 тоот дүгнэлтээр УИХ-ын 25 оны 95 дугаар тогтоол болон УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хамтад нь шийдэж Үндсэн хуулиа зөрчсөн байж болзошгүй. Шал өөр хоёр асуудлыг нэг дүгнэлтэд багтааж, тэгэхдээ УИХ-ын гишүүний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн гэгдээд эхэлсэн байна.

-Үндсэн хуулийн цэц 25 оны 10 дугаар сарын 16-ны чуулганы хуралдааныг 52 гишүүнтэй ирц нь хүрээгүй учраас хүчингүй гэсэн. Тэгснээ ердөө арынх нь хуудсанд 17-ны хуралдаан нь өмнөх өдрийн 61 гишүүн дээр 50 нэмэгдээд шийдсэн гэчихсэн. Гэх мэтийн утга агуулга нь орооцолдуулж байгаад шийдвэр гаргасан.

-Үндсэн хуулийн цэц дээр өгүүлсэн байдлаар 17-ны чуулган хүчингүй гэх агуулгатай дүгнэлт гаргасан. Тэгэхээр тэр өдрийн чуулганаар чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээрээ байх логик үүснэ. Мөнхүү П.Сайнзориг нарын саналыг огт хэлэлцээгүй болж хувирах бөгөөд саналыг дахиад хураах үйл ажиллагаа нь УИХ-д нээлттэй үлдсэн гэсэн үг болно.

-Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг л мөрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Хууль тогтоогчийн дүрд тоглож, УИХ-ын дотоод зохион байгуулалт, дэгээ өөрөө тогтоох үндсэн эрхийг зөрчиж шийдсэн. Энэхүү гаргалгааг хийхдээ Монгол Улсын бус гадаадын эрх зүйн жишээг дурдаж, жишиг болгон хэрэгжүүлснээ дүгнэлтэд дурдсан. Дахиад дурдахад, Үндсэн хуулийн цэц нь гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг л чиг болгож баримтлах үүрэгтэй. Харамсалтай нь, Дүгнэлтээс нь болоод УИХ цаашаагаа үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал руу гулсан орсон.

Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэц Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээхийн тулд Үндсэн хуулийг зөрчсөн байх магадлалтай. Гаргасан дүгнэлт нь хожимдоо хуульчид, хууль эрх зүйгээр сурч буй оюутнуудын уншиж судлах материал болж үлдэх бололтой.

Энэ мэтчилэнгийн моторын дэмжлэгтэй Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээрээс “Би хулгайтай эвлэрэхгүй” гээд хаяж гарсан гэж мэдээлж байгаа. Үнэн худлыг мэдэхгүй. Намынхных нь ярьж байгаа нь хуучин кадрууд Г.Занданшатарыг хүч түрж, хууль гишгэлсэн ялалт хаа хүрэх вэ гэдэгт санаа нь зовж байна гэж байна.

Өчигдөр оройхон ярилцах нь намын дарга нарын ажлын хэсэг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дээр аль алийг нь Их хурал руу оруулах нь дэмий гэж үзэж байх шиг байна. Гэв ч тэрийгээ Удирдах зөвлөлд ямар хэлбэрээр илэрхийлэх юм бол доо. Гурав дахь хувилбар л хайгаад байх шиг байна. Тэр аргагүй биз. Д.Амарбаясгалан даргыг хэрэг үүсгээд хөл гарыг нь баглачихлаа. Г.Занданшатар дарга намаа үл тоож байна. Уг нь намын Их хурал болтол хэдэн хоног байна. Тэгэхээр гурав дахь хувилбарыг гаргаж ирнэ байх гэлээ.

Базах нь ээ: МАН-ынхан намын даргадаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёроос өөр гурав дахь хувилбарыг хайхаас өөр гарцгүй болжээ. Тэр нь хэн байх бол…

Ө.Билэг

Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг /2025.09.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурав.

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу
УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий.

Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.

Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.

-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?

-Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна.

УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд түлшинд төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.

-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?

-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.

-Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?

-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон.

Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно.

Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.

-Таны яриад байгаа сайн чанарын чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?

-Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.

У.Хүрэлсүх: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя" гэв.