Цаг үе - SBD.nutag.mn

Сураггүй болсон иргэнийг оллоо
Энэ оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн “Ж”-с “Манай дүү Г нь 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга болж холбоо барихгүй байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоолоо.

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлы
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.

Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн. Одоо найман ААН-тэй тохиролцоонд хүрч, тохижилтын ажил эхэлнэ.

УБЗАА-наас газар шороо, суваг, шуудууны ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бол Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд 4.6 га талбай дээр тохижилтыг хийх юм.

Цэцэрлэгт хүрээлэнг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна" гэж танилцуулав.

Албаны хүний мэдээлснээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ.

Нийт 4.58 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөжээ.

Ногоон нуур орчмыг нийслэлийн төсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.

Сэрэмжлүүлэг: СБД-ийн 20-р хороо, СХД-ийн 21-р хорооны оршин суугчид болгоомжтой байна уу
Өнгөрсөн шөнө 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.

Хэрэг гарсан БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа аж.

Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна
Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, VII нэгж хорооллын гол гудамж зам болох Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто замын ажил 16 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн М.Өлзийаяр “Авто замыг барих гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК шалгарч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус авто зам нь гол хэсэгтээ хоёр эгнээ, уулзвар руу нийлэх хэсэгт дөрвөн эгнээ болон өргөжих юм. Мөн авто замын хоёр талаар явган хүний болон дугуйн зам барихаас гадна гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамын ажлыг хийнэ” гэв.

Авто зам ашиглалтад орсноор VII нэгж хорооллын гол гудамж замын сүлжээ өргөсөх, Баянбүрдийн тойрог болон Их тойруугийн авто замын ачаалал буурах ач холбогдолтой.

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.

Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.

2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.

Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ  үзүүлнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.

Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Сүхбаатар дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо
Өнөөдөр дүүргийн 7 дугаар хороо нутаг дэвсгэр  хоёрдугаар сургуулийн ард талд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.

Арга хэмжээг нээж Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийн дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийнхээ хүрээнд хүүхэд, багачуудынхаа сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн үйл явдал.

7 дугаар хороонд улсын ганцхан 135-р цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэг хамран сурах тойргийн дагуу 7, 8-р хорооны хүүхдүүдийг авдаг. Тийм учраас цэцэрлэг нэн шаардлагатай гэсэн иргэдийн саналын дагуу дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ цэцэрлэгийг барьж байгаа юм. 2024 онд энэ 2-р сургууль орчмоос нийтдээ 123 гарааш буулгаж, өнгөрсөн жилээс газар чөлөөлөлт хийсэн байршлууддаа оршин суугчдын саналын дагуу авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг үе шаттай хийж байгаа” гэдгийг тодотгов.

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд ирэх намар ашиглалтад оруулах төлөвлөлттэй юм.

Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. 10:30-16:00 цагуудад цахилгаан хязгаарлана.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарыг дахин шалгуулна
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлэг боллоо. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэдэг. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан. Гэхдээ тус компани уг тендерт хамгийн бага үнэ санал болгож шалгараагүй, эрх мэдэлтнүүд тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон хэмээн буруутгасан. Тодруулбал, дээрх тендерт “Цонбонтоосго” ХХК 15.6 тэрбумаар ажлыг гүйцэтгэнэ гэж санал болгосон ч хасагдсан бол “Ванхүү” ХХК 15.9 тэрбум гаруй төгрөгөөр эмнэлгийг барилга барих санал гаргаж тендерт шалгарсан байдаг.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэг тус компанийнхнаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан үйлдлийг хууль сахиулах байгуул­лагынхан хангалттай баримтжуулаад тогтохгүй, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нь гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийж, 400 гаруй сая төгрөг, их хэмжээний алтан болон үнэт эдлэлийг битүүмжилсэн юм. Н.Одончимэгийн хувьд 2013 оноос Сүх­баатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017 оноос даргаар нь ажиллах болсон нэгэн. Тэрбээр “Ванхүү” ХХК-ийнхнаас гадна албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгон хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгуулсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас “Ванхүү” компани, түүний эцсийн өмчлөгч Б.Боролзойхүү, “Интерконсалтинг” ХХК, хөрөнгө оруулагч М.Мөнх-Оргил нарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгт бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн яллагдагчаар тооцжээ. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Ч.Ариунтунгалаг, Ч.Ганчөдөр гэх хоёр хүнийг яллагдагчаар татаад байгаа бө­гөөд тэднийг буруутгасан үндэслэл нь Эрүү­­гийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалт юм билээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Н.Одончимэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хууль бусаар олсон хөрөнгөө худалдан борлуулж, мөнгийг нь АТГ-ын Төрийн сангийн дансанд тушаан битүүмжлүүлээд буй аж.

Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай хэмээн прокурорт буцаалаа.

Гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилт хийжээ.

Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэл гэрэлтүүлэг байрлуулсан. Эдгээр ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сүхбаатар дүүрэгт орон сууц хувьчлах нээлттэй дуудлага худалдаа болно
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд байрлах 1А байрны 1 орцны 1 тоотод байрлах орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

1. Барилгын товч танилцуулга

Барилга нь 1970 онд ашиглалтад орсон 64,14 ам метр талбай бүхий орон сууц юм. Цутгамал бетон суурь, тоосгон ханатай, төмөр бетон хучилттай, хавтгай хар цаасан дээвэртэй, вакум цонхтой, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон.

2. Дуудлага худалдааны анхны үнэ

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 244,295,276.00 төгрөг гэж тогтоосон.

Дэнчингийн хэмжээ: 24,429,527.60 төгрөг

3. Дуудлага худалдааны мэдээлэл

1

Дуудлага худалдаа болох хугацаа

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт

2

Дуудлага худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны Хангарди цогцолбор, Б блок, 2-р давхар, 201 тоот

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3-р давхар

РД: 2576589

4. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах саналын хайрцагт хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;

Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь;

Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

5. Мэдээлэл авах

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авах боломжтой.

Лавлах утас: (11)-31-05-80