Мэдээ мэдээлэл - SBD.nutag.mn

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна.

“Энэ жил газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа.

Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв бодлого” гэж Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд хэлэв.

Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид цаашид;

-Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох;

-Атар-IV аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;

-Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд тариалангийн үйлдвэрлэлийн   технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана гэлээ.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

102 тусгай дугаарт 2048 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр иргэдээс нийт 2048 гомдол, мэдээлэл иржээ.

Тус өдөр бүртгэгдсэн мэдээллээс 528 нь зөрчил, 113 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан байна. Мөн 98 иргэн эрүүлжүүлэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 52, хулгайлах гэмт хэргийн 16, залилах гэмт хэргийн 13 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин өмнө үйлдэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүлж, шуурхай ажиллагааны хүрээнд 3 хэргийг илрүүлжээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.

Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.

Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа. “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.

Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг. “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуульд зааснаар “хүний эмзэг мэдээлэл”-д хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтдаг.

"Эрүүл мэндийн мэдээлэл" гэдэг нь хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг хэлнэ.Прокурорын байгууллагаас 2025 онд “Хувь хүний нууцад халдах” 13, “Хувь хүний нууцыг задруулах” 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол энэ оны 9 дүгээр сарын байдлаар “Хувь хүний нууцад халдах” 9, “Хувь хүний нууцыг задруулах” 11 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна.

Иргэн таны эрх зүйн мэдлэгт:

Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл “Хувь хүний нууцад халдах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл “Хувь хүний нууцыг задруулах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж;

2.2.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийслэлд он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ.

Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.

Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
Намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд л АН-ын зүгээс гурав хоногийн завсарлага авлаа. Улс төрчдийн "халуухан" өдрүүд үргэлжилж байна. Өчигдөр өглөө Ерөнхий сайд Н.Учрал Хуульзүйн сайдыг огцруулж буйгаа мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллахдаа аймгийн удирдлага болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагын дарга нартай уулзаж, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн алба, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үүрэг, чиглэл өгсөн юм.

Тэрбээр үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь хэнийг ч гадуурхаж болохгүйг сануулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоохыг үүрэг болгосон.

Тэгвэл Ерөнхийлөгч Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсанаас гадна Баян-Өлгийд өгсөн үүрэг, даалгаврынхаа хүрээнд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагууд оролцож байгаа талаар мэдээлжээ.

Ийнхүү Ерөнхий сайдын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн салбарын удирдлагуудад хариуцлага тооцож, шалгуулах шийдвэр гаргасан бол ҮАБЗ-ийн тэргүүний түвшинд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. үзэсгэлэнд хиймэл оюун АI машин орчуулга, Жангар туулиар сэдэвлэсэн цуврал бүтээгдэхүүн, эртний ном судрын систэм, Монгол анагаах ухааны платфорум зэрэг ауулгын хүрээнд дэлгэн үзүүлж, тус сургуулийн багш оюутнуудын анхааралд хүрч, мөн өдрийн арга хэмжээнд дөрвөн зуу гаруй оюутан ирж оролцсон бөгөөд онцгойлон машин орчуулга, код солих, үсгийн залруулга, цахим толь бичиг, уламжлалт монгол үсэг ба кирилл үсгийг хөрвүүлэх  зэрэг технологи нь оюутнуудын анхаарлыг татаж, өөрийн хичээл сурлагад зориулан тухайн талбайд туршин хэрэглэсэн байлаа.

Монгол улсын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х. Загарзүсэм:

—Монгол улсын ШУТИС-ийн харья 12 салбар сургууль байдгийн нэг нь Мэдээлэл, холбооны технологийн сургууль болно. Тус сургууль маань орчин үеийн хиймэл оюун ухаан, робот, дрон зэрэг 14 хөтөлбөрөөр, 3000 орчим оюутан 150 орчим багш ажилтныг хамруулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг манай сургуульд анх зохион байгуулж буй нь Өвөр Монголын Их Сургууль болон Мэдээлэл, холбооны технологийн сургууль хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол үзүүлэх болно. Хиймэл оюун ухаан, хуучны монгол ном судар, жангар зэргийг цахимаар таниулан харуулж, олон нийтэд хүргэсэн сайхан үйл ажиллагаа болсон байна гэжээ.

Өвөр Монголын “Оюун” мэдээлэл технологи үйлчилгээний ХХК -ийн Хувьсгалт:

—Тус үйл ажиллагааг дэмжин зохион байгуулж буйд маш баяртай байна. “Оюун” монгол хэлний мэдээлэл үйлчилгээний платфорум нь өдгөө маш өргөөнөөр хэрэглэгдэж буй болохоор өнөөдөр Монгол улсын их сургуулиудаар дэлгэн үзүүлж, мөн ч эртний ном судрыг АI машин орчуулгаар харуулсан төдийгүй монгол эм эмнэлгийн түүх зэргийг танилцуулж, юутан залуусыг сонирхлыг татаж, цаашид бидний технологи үйлчилгээ та бүхэнд улам их тус нэмэр болоосой хэмээн хичээн ажиллаж байгаа юм гэжээ.

Тус арга хэмжээг Өөвөр Монголын Өдрийн Сониноос голчлан зохион байгуулж, Өвөр Монголын “Оюун” Мэдээлэл Технологи үйлчилгээний ХХК дэмжин ажиллаж байна. Мөн үэзсгэлэнг ирэх хэд хоногт Монгол улсын их сургуулиуд болон эмнэлгийн газруудаар энэ сарын 12-18-нд нийт тав удаа үзэсгэлэн зохиоин байгуулах болно.

Энэ хугацаанд “Монгол дахь Хятадын аж ахуйн нэгжүүдтэй танилцья” Хятад Монголын хамтарсан сурвалжилга нь тус үзэсгэлэнтэй Монгол улсын Улаанбаатар хотноо зэрэг зохион байгуулагдаж байна.

Зохиогч: Юэ Ин, Хан Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь

Найруулагч: Д.МӨЧИР

Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв

Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ
Иргэд "102 Police" аппликейшн ашиглан зөрчил мэдээлж түүнээсээ урамшуулал авдаг болсон. Тухайлбал, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж байгаа. Тэгвэл иргэн Г.Ринчин зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ.

Энэ тухай тэрбээр "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавимаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга, засаглалын буруу учир "102 Police" аппликейшнаар торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Одоогоор тус өргөдөлд 278 хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл нээлттэй санал авах аж. Улмаар 33,000 хүн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм.

Иргэн та энд дарж  саналаа өгөх боломжтой

Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна.

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг

"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал тус зөвлөлийн хуралдааныг гурав дахь удаагаа даргалан хуралдууллаа.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр эрдэс баялагийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Соёл,  спорт аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг яам, агентлагууд оролцлоо.

Хүүхдийн төлөө “За бол Заавал хий”  үндэсний хөдөлгөөний хүрээнд салбар яамд болон агентлагуудынн хэрэгжүүлж буй ажлын явцыг хэлэлцэж  ажлуудаа тайлагнаж танилцуулга хийлээ.

Хүүхдийн эрх, аюулгүй байдал, хамгааллыг сайжруулах чиглэлээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гарлаа.

-Орон нутаг болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг шинэчилж, хүүхдийн төлөөх ажлыг илүү үр дүнд чиглүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо

-“За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд хэрэгжүүлнэ

-E-Mongolia болон E-Kids аппликейшнээр дамжуулан хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг мэдээлэх тогтолцоог бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

-Хандгайт хүүхдийн зусланг сэргээн ашиглаж,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт  хүлээлгэн өгөх, сэргээн ашиглах, засварлах, хүүхдийн төлөө ашиглах боломжийг олгох

-Зуны амралт, баяр наадмын үеэр хүүхдийг үер усны осол болон бусад эрсдэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган даатгалд бүрэн хамруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.